АНУ-ын тэргүүн хатагтай Covid-19 тусчээ

COVID-19

АНУ-ын тэргүүн хатагтай Covid-19 тусчээ

АНУ-ын тэргүүн хатагтай Covid-19 тусчээ

АНУ-ын тэргүүн хатагтай Жилл Байден Covid-19-ийн халдвар авсан нь батлагдсан талаар Даваа гаригт Цагаан ордноос мэдээллээ. Одоогоор түүний биеийн байдал хэвийн, халдварын хөнгөн шинж тэмдгүүд илэрч байгаа гэнэ.

Эхнэр нь Covid-19-ийн халдвар авсан нь оношлогдсоны дараа 81 настай Жо Байден мөн шинжилгээ өгсөн бөгөөд хариу нь сөрөг гарчээ. Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Карин Жан-Пьер мэдэгдэлдээ, ерөнхийлөгчөөс тогтмол шинжилгээ авч, шинж тэмдгийг нь хянаж байх болно гэв.

Жилл Байден Делавэр мужийн Рехобот эрэг дэх гэртээ тусгаарлагдахыг харилцаа холбооны захирал Элизабет Александр мэдэгдэв. Тэргүүн хатагтай  Хойд Виржиниа коллежид англи хэл, бичгийн хичээл заадаг бөгөөд Мягмар гаригт хичээлийн шинэ жилээ эхлүүлэхээр төлөвлөж байжээ.

Тэргүүн хатагтай өнгөрсөн амралтын өдрөөр нөхрийнхөө хамт Флорида мужийг зорьж, "Идалия" хар салхины хохирлыг шалгахаар очжээ. Ерөнхийлөгч Байден Даваа гарагт Филадельфи дахь үйлдвэрчний эвлэлийн арга хэмжээнд очиж, дараа нь Цагаан ордон руу явахаасаа өмнө хэсэг хугацааг Делавэрийн далайн эрэгт өнгөрөөсөн.

Жо болон Жилл Байден нар өнгөрсөн зун хоёулаа Covid-19-өөр өвчилж, эдгээд байжээ.

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-05 213.87.128.104

!!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж