НЭМЭЛТ:
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар/МХЕГ/-ын ажилтны PCR шинжилгээний хариу сөрөг гарснаар Төрийн ордонд тогтоогоод байсан хөдөлгөөний хязгаарлалтыг цуцалжээ. Мөн Барилга хот байгуулалтын яам, МХЕГ-т орох, гарах хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлаж байсныг цуцалсан аж.
МХЕГ-ын ажилтан нь өнөөдөр Төрийн ордон руу нэвтрэхээр баруун хаалган дээр түргэвчилэн оношлуураар шинжилгээ өгөхөд хариу нь эерэг гарсан юм. Иймээс PCR шинжилгээний хариу гарах хүртэл Төрийн хамгаалалтын алба орох, гарах хөдөлгөөнийг түр хязгаарлаж, тус газар байгаа бүх хүмүүсийг өрөөнөөс гарахгүй, хөдөлгөөн хийхгүй байхыг анхааруулсан. Үндсэндээ Төрийн ордон, Барилга хот байгуулалтын яам, МХЕГ-т дөрвөн цагийн турш хөдөлгөөн хязгаарласнаар эцэстээ цуцлагдлаа. МХЕГ, Барилга хот байгуулалтын яам хоёул нэг байранд байрладаг юм.
Сануулахад, өмнө нь Төрийн ордонд ажилладаг сантехникчээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад эерэг хариу гарч, орох гарах хөдөлгөөнийг хязгаарлаж байсан. PCR шинжилгээ хийхэд тухайн хүний шинжилгээний хариу сөрөг гарсан билээ.
Барилга хот байгуулалтын яам, МХЕГ-т хөл хорио тогтоолоо
НЭМЭЛТ:
Төрийн ордонд ирсэн иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад эерэг гарсан талаар мэдээлсэн. Тэгвэл тус иргэн нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газар /МХЕГ/-ын ажилтан байжээ. Тиймээс МХЕГ болон Барилга хот байгуулалтын яаманд хөл хорио тогтоогоод байна. Уг хоёр байгууллага нь нэг байранд байрладаг тул ийнхүү хөл хорио тогтоожээ.
Тухайн иргэний PCR шинжилгээнийх нь хариу гартал дээрх газарт хөл хорио үргэлжлэх юм. Түүнийг Баянгол дүүргийн зургадугаар хорооны оршин суугч гэх албан бус мэдээлэл байна
Төрийн ордонд орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлалаа
Төрийн ордонд ирсэн иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад эерэг гарчээ. Тиймээс яг одоо Төрийн ордны орох, гарах хөдөлгөөнийг түр хязгаарлаад байна. Түргэвчилсэн шинжилгээний хариу баттай эсэхийг нягтлахын тулд PCR шинжилгээ авч, холбогдох газар руу илгээжээ.
Тухайн иргэн нь Төрийн ордны баруун талын хаалгаар нэвтрэхийн өмнө түргэвчилсэн оношлуураар шинжилж үзэхэд эерэг хариу гарсан аж. Иймээс Төрийн ордны хамгаалалтын алба доторх хүмүүсийг өрөөнөөсөө гарахгүй байхыг анхааруулжээ.
Өнөөдөр УИХ-ын чуулган хуралддаг хуваарьтай бөгөөд хуралдаан үргэлжилж байна.
Э.БУРАМ
Зочин 2021-01-08 202.21.109.86
Энэ түргэвчилсэн оношлуураа боль гэж хэлээд байхад гүрийгээд байгаа ЭМЯ-ны сайд Манхсайхан гэгчийг яах бэ?
Зочин 2021-01-08 66.181.188.218
ПСР шинжилгээнд ямар оношлуур ашигласан бэ? Хятад, Солонгос, Герман, Японы алийг нь ашигласан бэ? Монголд импортолж оруулсан Герман, Японы оношлуурын праймер нь мэдрэг чанар багатай байж болох тухай мэдээлэл байгаа.
Зочин 2021-01-08 49.0.212.165
Өө хайран юм, хайран юм, сөрөг гарчдаг мөн ч тоогүй яа, хичнээн горьдож хүлээв ээ би
ККК 2021-01-08 66.181.185.30
МУУ 75 МИНЬ ГАЙГҮЙ БАЙГАА БИЕ ХАА МӨНГӨ ТӨГРӨГ САЙТАЙ ГЭЖ Л СОНГОСОН ЮМСААН АЙН
Зочин 2021-01-08 202.21.107.106
Хэдэн төгрөг өгөөд гэрт нь хорихоос доо. Балай юмаа.
zochin 2021-01-08 66.181.176.100
DURAK KHOROOND NI KHUL KHORIO TOGTOOCHIKHSON BAYKHAD UKHSENEE KHIIJ TENEJ YAWDAG l***r WE
гуйж бна,ордонд өвөлжөөрэй,kорона мини 2021-01-08 103.212.119.42
энэ сармагчингуудад санаа тавиж ,их зовсон дүр эсгээд яаах юм.сармагчингуудыг kовид тоохгүй,тэднийг үйлийн үрээ үзэж өтны баас болгох хүртэл тамлан зовоож тамд ч тамлуулах болно гэж kорона тоохгүй бгаа юм.харин миний монголын ард түмнийг л мини холуур тойрч гараасай билээ.kорона мини төрийн ордонд өвөлжөөсэй л гэж гуйяа.наадуул чини ард түмний маани зовоож бна даа
Зочин 2021-01-08 103.26.193.85
х**
Зочин 2021-01-08 103.212.118.56
Элий балай юм бичээд ямар санаа агуулдаг юм болдоо
Чулуунбаатар 2021-01-08 64.119.19.95
Шинэжилгээ нь зүгээр л гараасай
123456 2021-01-08 49.0.212.165
Их хурлын тамгын газар луу ордог талдаа голомт үүсэх нь дээ янз нь. Одоо тэднийг тэнд нь тусгаарла. Бүгдий нь PCR хий, PCR хийдэг тэр нарийн цагаан юмаараа сөөм сөөм гүнзгий зоогоод өг
zochin 2021-01-08 124.158.84.42
Zereg nemehiin omnoh yvdal shid ym boloh ni bn daa. Yanaa hoorhii muu UIH iin gishuud mini orovdood nudnii nulims garlaa bn.Maniihaa toloo “SHAR MAKHTAIGAA HATAGSAD” mini. Ta nariig mini “Tenger tetgeh bhoo. b** sandartsgaagaarai !! ! Manius ni yahavee uulaasaa gazariin amitad ym chini. Ta nar mini l amid seruun enkh tunh baih boltugai !!
Бадарчийн найз 2021-01-08 66.181.178.67
Бурхан зүг оройдоо. Ккк
Зочин 2021-01-08 202.21.109.44
76 laa yavchihad neeh haramsaad baih um bol alga gesn bol baihgu Duuchin enerel
123456 2021-01-08 49.0.212.165
75 + Хотын дарга = 76 болж байж баланслах ёстой
123 2021-01-08 103.229.122.216
раднаасэдээс үү
Зочин 2021-01-08 66.181.177.217
Раднаабазар корона туссан биз.Карго онгоцоор ирчихээд тусгаарлалтанд ороогүй шууд чуулганд сууж байна гэсэн. Үхээсэй бузар н**ш
арайчдээ 2021-01-08 192.82.76.79
хөл хорлоо гэх боловч үнэндээн хөл хорсон зүүл алга хүмүүс гадуур дураараан яваж байна ийм байхад энэ өвчөн гаарах нь зөв юм
эмлэгүүд даанч хариуцлаг алга ариутгал хийгдахгүй байхад эмлэг өвчний ноломт болхоос яаах юм нийтийн тээвэрт зай барсан
зүүль алга ариутгал алга зарим жолооч нар замдаан хүнээн өөр тэргэнд шилжүүлэж бөөгнөрөл зориуд үүсгэж байна
Зочин 2021-01-08 122.201.22.193
Тахлыг ч тавиад туучихлаа шүү!!!! Төрийн ордон нь тахалд өртөж байхад жирийн ард иргэд бид яах болж байнаа, та минь ээ???
Зочин 2021-01-08 122.201.22.193
Нөгөө "Зэрэг нэмэхийн өмнө"-ийн Боролдой: "Ноёнтон таныг бол тэнгэр татаад авчихна. Харин муу Долдой бид хоёрыг бол загас хамм гээд залгичихна" гэдэг шиг?!?!
Зочин 2021-01-08 202.126.89.180
Хөөрхий минь манай энхрий хайрт нам засаг минь л өвчин авчихгүй бол ард түмэн бид яахав ээ.