Гадаадад оршин сууж байсан иргэн Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохгүй

Хуучирсан мэдээ: 2020.11.20-нд нийтлэгдсэн

Гадаадад оршин сууж байсан иргэн Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохгүй

Гадаадад оршин сууж байсан иргэн Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохгүй

Ерөнхийлөгчид нэр дэвшигчид тавих шаардлагад өөрчлөлт оруулах хуулийн төслийг ОХУ-ын Төрийн Думад өргөн барилаа. Уг хуулийн төслөөр гадаад улсын иргэн, гадаад улсын иргэншилтэй, мөн гадаад улсад оршин сууж байсан иргэн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхгүй болно хэмээн Холбооны зөвлөлийн Үндсэн хуулийн эрх зүйн хорооны дарга Андрей Клишас РИА Новости агентлагт мэдээллээ.

Энэхүү хуулийн төслийг боловсруулагчид Андрей Клишас, Павел Крашениннизов, Ольга Севастьянова нар юм.

"ОХУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдох боломжтой иргэн нь 35-аас дээш насны, сүүлийн 25 жил тасралтгүй ОХУ-д оршин суусан, өмнө нь гадаадын улс орны иргэншил авч байгаагүй, мөн гадаад улс оронд оршин суух ямарваа нэг бичиг баримт авч байгаагүй байх ёстой” хэмээн Андрей Клишас хэллээ.

Гэхдээ хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улс орнуудын иргэншилтэй байсан иргэдэд энэ заалт хамаарахгүй ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж