Лавров: Украин НАТО-д элсэхэд бэлэн биш байна

Хуучирсан мэдээ: 2022.01.30-нд нийтлэгдсэн

Лавров: Украин НАТО-д элсэхэд бэлэн биш байна

Лавров: Украин НАТО-д элсэхэд бэлэн биш байна

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “Нэгдүгээр суваг” телевизийн "Ням гаригийн цаг" нэвтрүүлэгт оролцохдоо “Украин НАТО-гийн гишүүн болоход бэлэн биш байгаа тул тус улс эвсэлд ашигтай зүйл авчрахгүй” гэж мэдэгдэв. Мөн тэрбээр Киев эвслийн аюулгүй байдлыг бэхжүүлэхэд ямар ч хувь нэмэр оруулахгүйг тэмдэглэсэн байна.

Оросын Гадаад харилцааны яамны тэргүүн “Украин НАТО-д элсвэл Оросын Хойд Атлантын эвсэлтэй харилцах харилцаанд ноцтой нөлөөлнө. Энэ нь "албан ёсны улс төрийн үүргээ бүдүүлгээр зөрчсөн хэрэг" болно” гэжээ.

Тэрбээр “Югослав, Ливи, Афганистанд үйл ажиллагаа явуулж байгаа тул тус холбоог хамгаалалтын шинж чанартай гэж үзэж болохгүй. Хүйтэн дайн дууссаны дараа тус байгууллага хамгаалалтын холбоо байхаа больсон” гэж нэмж хэлсэн байна.

ОХУ-ын Гадаад харилцааны яам Ням гаригт НАТО болон Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагад хандан аюулгүй байдлын үндсэн амлалтаа хэрхэн биелүүлэхээр төлөвлөж байгаа талаар тодруулга, тайлбар өгөх хүсэлт илгээжээ.

Эх сурвалж: ПЕРВЫЙ КАНАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж