Аймаг, Нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчд албан ёсоор есдүгээр сарын 30-аас эхлэн сонгуулийн сурталчилгааг эхлүүлсэн. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-ын улсын байцаагч нар орон нутгийн сонгуулийн хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд олон нийт, мэдээллийн хэрэгсэл, цахим орчинд хяналт тавин ажиллаж байна.
Сонгуулийн тухай хуулийн 47.1.7-д заасан “Цахим орчин, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт, санал асуулга зохион байгуулах, нийтлэхийг хориглоно” гэсэн заалт бий. Тэгвэл ШӨХТГ-аас цахим орчинд улс төрийн чансаа тогтоох, иргэдээс санал асуулга авах зэрэг хууль бус үйл ажиллагаа явуулсан 27 хуурамч аккаунтыг илрүүлжээ. Дээрх зөрчлийн талаар Харилцаа холбооны зохицуулах хороонд улсын байцаагчийн дүгнэлтийг хүргүүлсэн байна.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ