НИТХ-ын 45 төлөөлөгчид үнэмлэх гардуулав

Хуучирсан мэдээ: 2020.10.19-нд нийтлэгдсэн

НИТХ-ын 45 төлөөлөгчид үнэмлэх гардуулав

НИТХ-ын 45 төлөөлөгчид үнэмлэх гардуулав

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны сонгуульд хамгийн олон санал авч сонгогдсон 45 төлөөлөгчид өнөөдөр /2020.10.19/ үнэмлэхээ гардан авлаа.  Энэ үеэр Нийслэлийн сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд “Нийслэлийн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтад 916626 сонгогч бүртгэгдсэнээс 438864 нь буюу сонгогчдын 47,88 хувь аналаа өгч, сонгуульд оролцсон” гэдгийг онцлов.

НИТХ-д МАН 34 суудал авсан бол Ардчилсан найм 8, Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/-аас гурван хүн тус тус сонгогдсон юм. Төлөөлөгч нар үнэмлэхээ гардаж аваад, бүлгээ байгуулж, НИТХ-ын анхдугаар хуралдаанаа товлон зарлах юм.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж