Италийн мафи 16 тэрбум еврогийн ашиг олжээ

Хуучирсан мэдээ: 2016.02.18-нд нийтлэгдсэн

Италийн мафи 16 тэрбум еврогийн ашиг олжээ

Фото: Alessandro Bianchi / Reuters

 

Италийн гэмт хэргийн бүтэц өнгөрсөн онд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн хүнсний наймаанаас 16 тэрбум еврогийн ашиг олсон тухай ХАА-н Coldiretti холбоо мэдээлэв.

 

Тус байгууллагын тэмдэглэснээр, хямралыг мафи баяжихдаа ашиглаж байна, тэд хуурамч хүнсний бүтээгдэхүүн наймаалж, бусдаас мөнгө хөрөнгө шаардаж, мал хулгайлж, фермерүүдийн өмчийг эзэгнэн хөдөө аж ахуйн газар нутгийг эзэлж байгаа гэнэ.

 

Гэмт хэрэгтнүүд хүнсний ногоо, жимсний үнийг хөөрөгдөн дөрөв дахин нэмжээ.

 

Илтгэлд тэмдэглэснээр тэд өрсөлдөгчдөө зайлуулж, хувийн бизнесийг хавчин шахаж, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг алдагдуулж байгаа ажээ. Мафийн гэр бүлийн бүтэц Италийн өмнөд нутагт идэвхтэй байгааг холбоо өгүүлээд хуулиа чангатгахыг уриалж байна.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж