Хойд Солонгос усан доор пуужин туршихаар зэхэж байна

Хуучирсан мэдээ: 2020.09.17-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос усан доор пуужин туршихаар зэхэж байна

Хойд Солонгос усан доор пуужин туршихаар зэхэж байна

Хойд Солонгосын арми усан доор баллистик пуужингийн туршилт хийхээр бэлтгэж байгаа талаар Сөүлийн цэргийнхэн мэдээлжээ. АНУ-аас Хойд Солонгостой цөмийн хөтөлбөрийн яриа хэлэлцээгээ сэргээхээр хичээх хооронд Пёньян далай, тэнгист баллистик пуужин туршихаар ажиллаж байгаа аж.

Туршилтыг ойрын хугацаанд явуулж магадгүй хэмээн Өмнөд Солонгосын Жанжин штабын даргад нэр дэвшигч Вон Ин Чул мэдэгджээ. Түүний үзэж буйгаар ирэх аравдугаар сарын 10-нд Хойд Солонгосын эрх барих Хөдөлмөрийн намыг үүсгэн байгуулсны ойг тохиолдуулан туршилтаа явуулж магадгүй аж.

Вон Ин Чул өнгөрсөн наймдугаар сард болсон далайн шуурганд сүйдсэн Өмнөд Солонгосын зүүн хойд хэсгийн Синпо хөлөг онгоцны зогсоолыг засах ажлын талаар ярьж байхдаа ийн мэдэгдсэн аж. Гэхдээ Хойд Солонгосын пуужингийн тусгалын зай 300-500 км орчим байх тул АНУ-ын эх газарт аюул, заналхийлэл үзүүлэхгүй бололтой.

Хойд Солонгос нь сүүлийн хэдэн жилд хөлөг онгоцноос баллистик пуужин хөөргөх чадвараа сайжруулахад анхаарч, хэд хэдэн удаа туршилт хийсэн. Сүүлд өнгөрсөн 2019 оны аравдугаар сард усан доор баллистик пуужин туршсан юм. Энэ нь 2018 онд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай цөмийн хөтөлбөрийн хэлэлцээ эхлүүлснээс хойш илтэд өдөөн хатгасан үйлдэл болжээ. Хоёр орны төрийн тэргүүн нар 2019 онд Вьетнамд хоёр дахь удаагаа уулзсан ч үр дүнд хүрэлгүй хэлэлцээ зогссон юм.

Эх сурвалж: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж