АНУ: Монгол руу огт аялахгүй байх зөвлөмжөө өөрчилжээ

Хуучирсан мэдээ: 2020.09.15-нд нийтлэгдсэн

АНУ: Монгол руу огт аялахгүй байх зөвлөмжөө өөрчилжээ

АНУ: Монгол руу огт аялахгүй байх зөвлөмжөө өөрчилжээ

АНУ-ын төрийн департмент өчигдөр /2020.09.14/ Монгол болон өөр хэд хэдэн улс орнуудад зорчих иргэддээ өгөх зөвлөмжөө зөөллөсөн байна. Тодруулбал, Монгол, Эль Сальвадор, Пакистан, Мексик, Кувейт, Этиоп, Саудын Араб, Хятад улсуудад зорчихоор төлөвлөж буй иргэддээ “Огт аялахгүй байх” зөвлөмж өгдөг байснаа “Онц шаардлагагүй бол аялахгүй байх” гэсэн зөвлөмж өгдөг болж байгаа юм.

Тус улсын Засгийн газар дэлхийн улс орнуудад зорчих иргэддээ аяллын зөвлөмж гаргаж, гадаадад зорчих иргэдийнхээ аюулгүй байдлыг хангадаг бөгөөд “Хэвийн аялах”, “Болгоомжтой аялах”, “Онц шаардлагагүй бол аялахгүй байх”, “Огт аялахгүй байх” гэсэн дөрвөн ангиллаар эрэмбэлдэг.

Коронавирусийн цар тахлын улмаас АНУ гуравдугаар сард дэлхийн бүх улс орныг хамгийн доод түвшин буюу дөрөвдүгээр ангилалд оруулаад байсан бол наймдугаар сарын эхээр ихэнх улс орны ангиллыг ахиулж, Монгол зэрэг 55 улсын ангиллыг хэвээр үлдээж байжээ.

Эх сурвалж: voanews

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
7
ХахаХаха
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж