Япон улсад хоногт шинээр бүртгэгдэх коронавирусийн халдварын тохиолдлын тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Тус улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 1,100 гаруй хүн шинээр халдвар авсан нь батлагдаж, гурван хүн нас баржээ.
Хоногт шинээр илэрч буй халдварын тохиолдлын дийлэнх хувь нь нийслэл Токио хотод бүртгэгдэж байгаа учир тус хот хорио цээрийн дэглэмээ чангаруулж, шөнийн цэнгээний газрууд, ресторан, караоке зэрэг согтууруулах ундаагаар үйлчилдэг газруудыг 22.00 цагаас хойш ажиллуулахгүй байх уриалгыг хотын захиргаанаас гаргаж байгаа аж.
Уг уриалга ирэх долоо хоногийн даваа гаригаас наймдугаар сарыг дуустал хэрэгжих бөгөөд байгууллагууд сайн дурын үндсэн дээр уг уриалгыг мөрдөх ба зөрчсөн тохиолдолд ямар нэгэн торгууль төлөхгүй гэнэ. Япон улс даяар нийт 32 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэний 12 мянга гаруй нь зөвхөн Токио хотод бүртгэгджээ.
Эх сурвалж: JAPAN TODAY
Холбоотой мэдээ