Шинжаан-Уйгурын нийслэлийг дайны байдалд шилжүүлэв

Хуучирсан мэдээ: 2020.07.19-нд нийтлэгдсэн

Шинжаан-Уйгурын нийслэлийг дайны байдалд шилжүүлэв

Шинжаан-Уйгурын нийслэлийг дайны байдалд шилжүүлэв

Хятадын Шинжаан-Уйгурын нийслэл Өрөмч хотыг дайны байдалд шилжүүлж, хатуу хөл хорио тогтоолоо. Өрөмч хотод өчигдөр (2020.7.18) коронавирусийн халдварын 17 шинэ тохиолдол бүртгэгдсэн аж. Хэдийгээр халдварын тоо Өрөмч хотод цөөн байгаа ч Хятадын Засгийн газраас хатуу арга хэмжээ авч байна. 3,5 сая орчим хүн амтай Өрөмч хотод одоо дэгдсэн халдвар өнгөрсөн Лхагва гаригт илэрсэн юм. Өдгөө тус хотод нийт халдварын 40 тохиолдол бүртгэгдэж, 269 хүнийг ажиглалтад авчээ.

Хятадын Ухань хотод өнгөрсөн оны сүүлээр уушгины үрэвсэл үүсгэдэг коронавирусийн халдвар гарч, богино хугацаанд дэлхий дахиныг хамарч, 14 сая гаруй хүн өвчилж, 604 мянган хүн нас барсан юм. Харин Хятад улс нь халдварыг дотооддоо дарж чадсанаар өдгөө халдварын тоо, нас баралтаараа дэлхийд тэргүүлж буй 20 орны тооноос ч гарчээ. Хятадад 85 мянган хүн халдвар авч, 4600 хүн нас барсан гэж Жон Хопкинсийн их сургуулийн судлаачид тооцжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ТэнэглэлТэнэглэл
7
ХарамсалтайХарамсалтай
6
БурууБуруу
5
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж