Ши Жиньпин найман жилийн дараа Шинжаанд айлчилж байна

Хуучирсан мэдээ: 2022.07.17-нд нийтлэгдсэн

Ши Жиньпин найман жилийн дараа Шинжаанд айлчилж байна

Ши Жиньпин найман жилийн дараа Шинжаанд айлчилж байна

БНХАУ-ын дарга Ши Жиньпин найман жилийн дараа Шинжаан-Уйгурын өөртөө засах оронд дахин айлчлав. Тэрбээр Баасан гаригт өндөрлөсөн дөрвөн өдрийн айлчлалынхаа үеэр Өрөмч, Турпан болон бусад хотод айлчилсан гэж Хятадын төрийн мэдлийн төв телевиз мэдээлжээ.

Ши Жиньпин Өрөмч дэх Хятад-Европын ачааны галт тэрэгний ложистикийн төвтэй танилцсан байна.  Тэрбээр Шинжаан бол алслагдсан бүс нутаг байхаа больж, Бээжингийн "Бүс ба зам"-ын эдийн засгийн санаачилгын гол зангилаа болж байгааг онцолжээ.

Хятадын удирдагчийг 2014 онд тус бүс нутагт хамгийн сүүлд айлчилсны дараахан Өрөмч хотын төмөр замын буудалд дэлбэрэлт болсон. Энэ үйл явдал нь Коммунист намыг бүс нутагт хяналтаа чангаруулахад хүргэсэн юм.

Европ, АНУ-аас Бээжингийн зарим үндэстний цөөнхөд хандаж, геноцид гэдэг үгийг хүртэл хэрэглэж байгааг шүүмжлэх хандлага улам бүр нэмэгдсээр байна. АНУ-д Хятадаас албадан хөдөлмөрөөр үйлдвэрлэсэн бүх төрлийн бараа, бүтээгдэхүүнийг импортлохыг хориглосон хууль өнгөрсөн зургадугаар сард хэрэгжиж эхэлсэн. Ингэснээр Шинжаанаас бараа, бүтээгдэхүүн гаргахыг зогсоосон юм.

Ши Жиньпин намын даргын албан тушаалд гурав дахь удаагаа сонгогдохыг хүсч байгаа аж.  Шинжаанд хийсэн айлчлал нь түүний бүс нутгийн асуудлыг амжилттай зохицуулсаныг харуулах оролдлого байж магадгүй гэж ажиглагчид үзэж байна.

Эх сурвалж: NIKKEI ASIA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж