Шинжаанд эрс хүйтэрсний улмаас 7 хүн нас барав

Хуучирсан мэдээ: 2022.11.30-нд нийтлэгдсэн

Шинжаанд эрс хүйтэрсний улмаас 7 хүн нас барав

Шинжаанд эрс хүйтэрсний улмаас 7 хүн нас барав

Шинжаан-Уйгурын өөртөө засах орны Алтай хотод цаг агаар огцом хүйтэрснээс болж замын ажил хийж байсан долоон хүн нас барсныг Даваа гаригт мэдээллээ. Тус бүс нутагт арваннэгдүгээр сарын 20-ноос хүчтэй салхи, цасан шуурга шуурч эхэлсэн бөгөөд энэ нь сүүлийн 10 жилд бүртгэгдээгүй хүйтэн цаг агаар болж байна.

Алтай, Бурчин хошууг холбосон хурдны замын ойролцоо найман хүн төөрсөн байна гэсэн дуудлага орон нутгийн цагдаагийн хэлтэст Бямба гаригийн 23:00 цагийн үед иржээ. Дуудлагыг хүлээж авсан даруйдаа аврах баг гарч, улмаар Ням гаригийн өглөөний 11:10 цагийн орчимд найман хүнийг олсон байна.

Хүмүүсийг эмнэлэгт хүргэсэн боловч долоо нь нас баржээ. Нэг хүнийх нь биеийн байдал тогтворжсон байна.

Эрс хүйтэрсэнтэй холбоотойгоор замын ажил түр хойшилж, 14 ажилтанг ойролцоох тосгон руу хоёр тусдаа машинаар зөөх болсон. Эхний машин нь тосгонд Бямба гаригийн оройн 21:00 цагийн үед хүрсэн боловч найман хүн тээвэрлэж явсан хоёр дахь машин нь цасанд боогджээ. Тэд замын ажил явагдаж байсан цэгээс 500 метр зайд гацсан байна. Машинаа цаснаас гаргах оролдлого нь бүтэлгүйтсэн тул тэд буцаад алхахаар шийдсэн. 20:30 цагийн үеэс салхи улам ширүүсч, цаг агаарын нөхцөл байдал хүндэрчээ. Замын зарим хэсэгт цасны зузаан нэг метр хүрсэн байв. Мөн машины гэрэл гурван метр хүрэхгүй зайг л гэрэлтүүлж дөнгөж байсан нь найман ажилтныг төөрөхөд хүргэжээ.

Орон нутгийн засаг захиргаа болон холбогдох барилгын төслийн нэгжүүдээс ажлын хэсэг байгуулж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.

Эх сурвалж: CHINA DAILY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж