Ши Жиньпин Шинжаанд ховор айлчлал хийжээ

Ши Жиньпин Шинжаанд ховор айлчлал хийжээ

Ши Жиньпин Шинжаанд ховор айлчлал хийжээ
This picture taken on July 13, 2023, shows Uyghur people outside the Id Kah Mosque in Kashgar city in northwestern China's Xinjiang region. (Photo by Pedro PARDO / AFP)

БНХАУ-ын дарга Ши Жиньпин өчигдөр Шинжаанд ховор айлчлал хийсэн тухай төрийн хэвлэлүүд мэдээлэв.  Хятадын засгийн газрыг тус бүс нутагт хүний ​​эрхийг ноцтой зөрчиж байна гэж барууныхан буруутгаж байгаа ч Ши Жиньпин  "хүчин зүтгэлтэй нийгмийн тогтвортой байдлыг" хадгалахыг албаныханд уриалсан байна.

Ши Жиньпин Бямба гаригт бүс нутгийн нийслэл Өрөмчид очиж, засгийн газрын ажлын тайланг сонсч, "Шинжаанд хийсэн олон ажлын амжилтыг бататгасан" илтгэл тавьсан гэж улсын телевизийн “CCTV” мэдээлэв.

Ши Жиньпин "нийгмийн тогтвортой байдлыг хангахад нэн тэргүүнд анхаарах ёстой. Мөн тогтвортой байдлыг ашиглан хөгжлийг баталгаажуулах ёстой" гэж мэдэгджээ.

Түүнчлэн Ши Жиньпин албан тушаалтнуудад "Исламын шашин шүтлэгийг цөөлөх явдлыг илүү гүнзгий сурталчилж, хууль бус шашны үйл ажиллагааг үр дүнтэй хянахыг уриалсан байна.

“CCTV”-ийн мэдээлснээр "Хятад маягийн шинэчлэлийн явцад бид эв нэгдэлтэй, эв найртай, баян чинээлэг сайхан Шинжааныг илүү сайн бүтээн байгуулах болно" гэж Ши Жиньпин тунхаглав.

Мөн энэ бүс нутагт дотоод, гадаадын аялал жуулчлалыг цаашид нээх ёстой гэж  мэдэгджээ.

Хүний эрхийн төлөө тэмцэгчид, хилийн чанад дахь судлаачид болон уйгурын диаспорагийн гишүүд Хятадыг Шинжаанд хүчирхийлэл үйлдэж байна гэж буруутгаж байна. Тодруулбал, нэг сая гаруй мусульман хүнийг хорьж саатуулах,  албадан хөдөлмөр эрхлүүлэх, албадан ариутгах, улс төрийн сургаалтад оруулах, соёл, шашны дурсгалт газруудыг нь устгах зэрэг багтана.

Хятадын засгийн газар баруун хойд бүс нутагт терроризм, исламын хэт даврагч үзлийн эсрэг олон жилийн турш кампанит ажил явуулж, олон тооны уйгур болон мусульманчуудыг баривчилжээ.

Өнгөрсөн жил НҮБ-аас гаргасан тайланд Хятад улсын Шинжаанд явуулж буй үйлдлүүд нь "хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг" байж болзошгүй гэж үзсэн бөгөөд АНУ болон бусад орны хууль тогтоох байгууллагууд уг бодлогыг "геноцид" гэж дүгнэсэн. Гэхдээ үүнийг Бээжин үгүйсгэж байна.

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2023-08-27 202.21.120.66

Ши Жипин шиг харгис хүн ертөнцөд байхгүй бх. Тэрний гол зорилго нь Хятадад амьдардаг бүх жижиг үндэстэн ястнуудыг устгаж, тэрэн дотор Исламын шашинтай бол бүгдийн цааш нь харуулах гэсэн харалган бодлого байгаа юм . Тэнд байгаа Монголчууд уусаад дууссан, одоо Төвд уусч байгаахарин Уйгаруудыг уусахгүй болохоор нь хоморголон устгах үйл ажиллагаа явуулж байна Энэ бол жинхэнэ геноцид мөнөөс мөн. Бүгдийн Хятаджуулах бодлого явагдаж байна

Avatar

Нэргүй 2023-08-27 213.87.131.138

~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Заагч 2023-08-27 202.9.46.172

Ши бахыг толгойг нь тасдах хэрэгтэй Шиньжан Уйгар улс мандан бадраг.хар хятад устаж далд ороосой билээ.

Avatar

Нэргүй 2023-08-27 66.181.161.6

Чи нэг өдөр тэр хүмүүжүүлэх лагер гэдэгт нь ороод үзнэ үү бүх насаараа хятадыг үзэн ядна

Avatar

Халх 2023-08-27 203.91.115.50

ши жинь пин муу хөгийн л***р засаг төрийн эрхийг авсанаас хойш жижиг үндэстэн ястныг алж хүчирхийлж тамалж хүний эрхийг дээд зөрчиж байгаа муу н**ш үхэж далд ороосой

Avatar

Нэргүй 2023-08-27 66.181.160.77

Балай шахуу юм даа

Avatar

Халх 2023-08-27 203.91.115.50

хэнийг хэлээд байгаан айн

Avatar

Нэргүй 2023-08-27 66.181.191.95

амеркийн индианууд ⁹яасан байх уу?

Avatar

Нэргүй 2023-08-27 66.181.188.90

Коммунистууд = фашистууд

Avatar

Зочин 2023-08-27 103.57.94.190

Хөрөнгөтний ноёрхол, колоний системийг коммунистүүд тас цохиж, харц ард ядууст эрх чөлөө олгосон. 1921 оны өмнө монголд хамжлагат ёс ноёрхож байв.Ард иргэд бүгд, мал шигээ хэн нэг феодалын өмч байсан. Улс орон нь хэдэн малаас өөр юу ч үгүй, иргэд нь шашинд мунхарсан, сургууль, соёл, эмнэлэг,үйлдвэрийн газар бараг үгүй, халдварт өвчинд нэрвэгдсэн азийн хамгийн хоцрогдсон сөнөж буй орон байв. Коммунистууд ЗХУ-ын тусламжтайгаар монгол орныг сэргээн босгож улс шиг улс болгон,сүйрлээс аварсан

Avatar

Зочин 2023-08-27 103.57.94.190

Ардчилагч гэх хулгайчууд бусдын тусыг үл мэднэ, тусыг усаар хариулна. Мунхаг бохир хүмүүс.Хэт их мунхаг нь зовохын шинж, Хэт их шунах нь доройтхын шинж гэдэг.Мунхаг, шуналт, өс хонзонт, хулгайч худалч архичидын дэргэдэх хүмүүс зөвхөн нүгэл хураана гэдэг Бохир хүмүүсээс хол яв..

Avatar

Нэргүй 2023-08-27 202.21.107.49

үнэн

Avatar

Нэргүй 2023-08-27 124.158.71.33

ардчилагчид гомонууд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж