Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо буюу NBA-ийн 2019 оны “Улирлын Үнэ Цэнэтэй" тоглогч, Милвауки Бакс багийн довтлогч Яннис Адетокумбо өчигдөр/2020.05.07/ өөрийн твиттер хуудас, гар утас, цахим шуудан, банкны данснуудаа хакердуулжээ. Түүний твиттер хуудсаар дамжуулан гэмт этгээдүүд олон зүй бус, худал мэдээллүүдийг тарааж, хүний нэр хүндэд халдсан байна.
Энэ тухай Яннис Адетокумбогийн дүү Костас Адетокумбо мэдээлсэн бөгөөд тэрбээр өөрийн твиттер хуудсаараа дамжуулан “Яннисийн твиттер, гар утас, цахим шуудан, банкны данснууд гээд бүгд хакердуулжээ. Тэр энэ бүх худал жиргээнүүдэд уучлалт гуйж байна. Яннис аль болох хурдан эргэж ирнэ. Хакерийн жиргээнүүд үнэхээр зүй зохисгүй, зэвүүцмээр байлаа” хэмээжээ.
Хакер Яннисийн твиттерээр дамжуулан “Би Уорриорстой нэгдэнэ”, “Леброн Жэймс намайг агнахын тулд алуурчин хөсөлсөн”, “Крис Миддлетоныг хараал ид, би жинхэнэ шидэгчтэй хамт тогломоор байна”, “Милвауки Бакс баг үргэлж намайг арьс өнгөөр ялгаварладаг”, "Корона тусчлаа. Азиудыг үзэн ядаж байна" гэх зэрэг болон Коби Брайантын тухай зохисгүй зүйлс нийтэлжээ.
Холбоотой мэдээ