ТЦА: Автомашины дугаарын хязгаарлалт хуучин журмаараа үйлчилнэ

Хуучирсан мэдээ: 2020.04.12-нд нийтлэгдсэн

ТЦА: Автомашины дугаарын хязгаарлалт хуучин журмаараа үйлчилнэ

ТЦА: Автомашины дугаарын хязгаарлалт хуучин журмаараа үйлчилнэ

Тээврийн цагдаагийн албанаас /ТЦА/ өнөөдөр /2020.04.12/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тус албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Энхболд “Улсын Онцгой комиссын дөрөвдүгээр сарын 10-ны өдөр аймаг, нийслэлийн засаг дарга нарт тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тэгш, сондгой дугаараар хязгаарлан хөдөлгөөнд оруулах зохицуулалтын арга хэмжээ авах чиглэл өгсөн. Өнөөдрийн байдлаар нийслэл, хот болон аль нэгэн аймагт дугаарын хязгаарлалт хийх шийдвэр гараагүй гэдгийг ард иргэддээ хэлмээр байна. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Маргаашаас эхлээд тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулна” гэх буруу ташаа мэдээлэл гарсан байна.

Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд зааснаар аймаг, нийслэлийн Засаг дарга нь хөдөлгөөний түгжрэл, саатлыг арилгах, тодорхой хязгаарлалт тогтоох зорилгоор захиргааны хэм, хэмжээний акт гаргуулан мөрдүүлэх эрхтэй байдаг. Тиймээс нийслэлийн иргэдийн хувьд маргааш буюу Даваа гаригт буюу хуучин дугаарын хязгаарлалтаар буюу 1, 6-гаар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохгүй. Хэрэв нийслэл болон хөдөө орон нутагт дээрх шийдвэрийг хэрэгжүүлэхээр болбол эхлээд ард иргэдэд мэдээлсний дараагаар ТЦА-аас дугаарын хязгаарлалтын зохицуулалт болон хяналт хийнэ” гэв.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж