Дам хавьтагч нарын хариу сөрөг гарч зарим сумыг нээлээ

Дам хавьтагч нарын хариу сөрөг гарч зарим сумыг нээлээ

Дам хавьтагч нарын хариу сөрөг гарч зарим сумыг нээлээ
Завхан аймгийн Яруу сумын иргэн тарваган тахлын булчирхай хэлбэрээр өвчилсөн нь батлагдсан талаар бид өнөөдөр /2023.09.22/ мэдээлсэн. Тухайн өвчилсөн хүний ойрын хавьтагчдыг тусгаарлаад байсан юм.
Тэгвэл өнөөдөр нэг болон дам хавьтагчдын хариу сөрөг гарч хязгаарласан хөдөлгөөнийг нээж байна.
Энэ талаар тус аймгийн онцгой комиссоос өгсөн мэдээллээр, өвчтөний нэгдүгээр болон дам хавьтагч нарыг бүрэн хяналтад авсан. Иргэний биеийн байдал тогтворжсон, ойрын хавьтлын хүмүүсээс эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй, шинжилгээний хариу сөрөг гарсан. Иймд аймгийн Онцгой комисс хуралдаж, өнөөдрөөс Улиастай сумаас гарах болон Яруу сумаас орох, гарах хөдөлгөөнийг нээхээр шийдвэрлэсэн.
Цаашид ойрын хавьтлын 40 иргэнийг сум, өрхийн Эрүүл мэндийн төвүүд, Цагдаагийн газар, Онцгой байдлын газрын хяналтад тодорхой хугацаанд тусгаарлалтад байлгана.
Тарваган тахлын голомт өндөр идэвхжилтэй байгаа тул иргэд тарвага агнахгүй, тарваганы мах идэхгүй байхыг аймгийн Онцгой комиссоос онцгойлон анхааруулж байна" гэлээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-09-22 66.181.160.91

Сумыг нээх гэж бичдэггүй юм малаа сум руу орох гарах хөдөлгөөнийг нээлээ гэж бич

Avatar

Нэргүй 2023-09-22 213.87.151.207

~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж