Монголчууд баяраас баярын хооронд амьдардаг гэж хошигноцгоодог. Тэр нь ч үнэний хувьтай. Цар тахлын улмаас хоёр жил дараалан уламжлалт баяр, наадмаа тэмдэглээгүй хүмүүс урлагийн тоглолтоор “цангасан” гэхэд хилсдэхгүй. Энэ жил хүн амын ихэнх нь вакцинд хамрагдаж, Засгийн газраас хязгаарлалтуудыг цуцалснаар олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах боломжтой болсон.
Тун удахгүй Мартын-8 буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохионо. Үүний дараа Цэргийн баяраар үргэлжилнэ. Тэмдэглэлт баярын өдрүүдэд хамгийн их орлоготой ажилладаг хүмүүс бол урлагийнхан. Тэр ч утгаараа гуравдугаар сард урлаг соёлын тоглолтууд борооны дараах мөөг шиг ар араасаа болох нь ээ.
Тодруулбал, Улсын драмын эрдмийн театраас “Анна Каренина” сонгодог жүжгээ гуравдугаар сарын 12-ныг хүртэл тоглох гэнэ. Тасалбарын үнийн хувьд 25-60 мянган төгрөг. Үзэгчдийн таашаалд нийцсэн “Гэм зэм” жүжгийг энэ сарын 27-ныг хүртэл дахин шинэ бүрэлдэхүүнээр тоглох аж. Тасалбар нь 50-100 мянган төгрөгийн үнэтэй. Харин Улсын филармонийн уран бүтээлчид энэ сарын 3-нд “Ромео Жульетта” симфони үдшийг эгшиглүүлэх бол Дуурь, бүжгийн эрдмийн театрынхан “Хунт нуур” балетыг тоглох гэнэ.
Араас нь рок поп болон зохиолын дуучдын тоглолт цуварна. Баярын тоглолтын тасалбарын үнэ хамгийн хямд нь 25-30 мянган төгрөг бол зарим дуучдын тоглолт 100-150 мянган хүрч байх жишээтэй.
Заримаас нь дурдвал, жил бүрийн Мартын 8-ны өдөр тоглолт хийдэг дуучин М.Бямбажав “Жаргаж амьдраарай ээжээ” тоглолт 25-30 мянган төгрөг, дуучин Т.Дэлгэрмөрөнгийн “Хайртай шүү ээжээ” тоглолт 30-60 мянга, дуучин Д.Отгонжаргал “Хүн галуу” тоглолт 25-40 мянга, хошин урлаг, зохиолын дуучдын хамтарсан “Бүх хайрыг бүсгүйчүүддээ” тоглолт 25-30 мянга, “Харанга”-ын Ц.Чулуунбатын “Хайр” тоглолт 35, 60 мянган төгрөгийн үнэтэй бол дуучин С.Сэрчмаагийнх 50, 100 мянган төгрөгийн үнэтэй бол дуучин П.Баярцэнгэл, Наки нарын хамтарсан тоглолт 150 мянган төгрөгийн тоглолт хийх аж.
Зарим дуучдын хувьд хөдөө орон нутгаар аялан тоглолт хийхээр төлөвлөж, аль хэдийнэ зараа түгээж эхэлжээ.
Иргэн 2022-03-02 66.181.161.110
Олон баяраасаа салмаар байна.Залхаж байна.Мөнгөний гарз.
Зочин 2022-03-02 66.181.160.23
Дэлгэрмөрөн бол урлагийхаа үнэ цэнийг уландаа гишгэж хайран алдарт Долгор Ариунаатай дуулсан дунтээ үнэгүйдүүлж ишиг шиг майлсан авгайтайгаа дуу дуулсан нь харамсалтай.
Уртын дуучин Алтанжаргал ч гэсэн мөнгө нэр хүнд дутвуу гэлтэй хоршин дуулах..
Алдарт Харанга шарсан тахианд дуулж үнэ цэнээ алдсаар
Зочин 2022-03-02 87.88.185.211
Гай байгаа даа
Зочин 2022-03-02 213.87.147.137
** Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz
Зочин 2022-03-02 202.126.89.71
Энднийг сонсох ёстой юм уу өөрсдийгөө яая гэж байж шал дэмий юманд мөнгөө үрэх хэрэг алга бич гэсэн дуулж чадна
Эх орон 2022-03-02 59.153.114.119
Хаана оюуны хоосрол, ажилгүйдэл тэнд Хошин шог, дуу хуур , найр наадам, архины мансуурал хордолт давалгаалж давамгайлмой.
Z 2022-03-02 64.119.24.154
Bhan bolson boloogui duuchid jujigchid ih bh yum da mongoloor neg dajgui jujigchid duuchid bii bii
Зочин 2022-03-02 66.181.160.8
нохой тоож шиншихгүй юмнууд байж ядаргаа
Зочин 2022-03-02 103.80.210.183
короног дэгдэхэд их хувь нэмэрээ оруулсан улс л даа. одоо бас л дэгдээж а**х нь. үнэ мөнгө арай юу гүй юу. ам барьна бахирна, хоолой нь сөөнө гээд их гацалттай байдаг шүү дээ. дээр нь нэг маягийн загвар боллоо.
Зочин 2022-03-02 103.57.92.26
Хошин шог гэхээр л баахан хэрүүл санаанд орох юмаа монгол хэлийг тэгж балаыртууьах гэж дээ ой нумаар юмаа
Зочин 2022-03-02 192.82.89.222
Ийм балайралаа болиосой.
Зочин 2022-03-02 202.126.89.241
СҮҮЛИЙН ЖИЛҮҮДЭД ТЕХНОЛОГИ ХӨГЖӨӨД ТЭР ДУНДАА МОНГОЛД ИНТЕРНЭТ , ГАР УТАСНЫ АЧААР ИРГЭДИЙН ҮЗЭЖ ХАРАХ ЮМС ОЛШРООД БҮХ ТӨРЛИЙН КОНЦЕРТУУД, КИНО, ХОШИН ШОГ ГЭХ МЭТ ЗҮЙЛСИЙГ СОНИРХОХ НЬ УЛАМ Л БУУРСААР БНАДАА. ХАРИН АРД ИРГЭД МАНЬ ЗӨВ ХООЛЛОХ, ЗӨВ ХУВЦАСЛАХ, ЗӨВ БОДОХ СЭТГЭХ, ЭРҮҮЛ ЗӨВ АМЬДРАХ, ХӨДӨЛМӨРЛӨХ, БҮТЭЭЛЧ БАЙХ,
ҮНДЭСНИЙ ШАШИН СОЁЛОО ДЭЭДЭЛЖ АЖ АМЬДРАЛДАА ДАДУУЛАХ ЗЭРЭГ ЖИНХЭНЭ СОЁЛООР Л ИХЭЭХЭН ДУТМАГ БНА ДАА ‼️ СОЁЛЫН ЯАМ НЬ САЙД НЬ ӨӨРИЙНХӨӨ ХОББИ, СОНИРХДОГ ЗҮЙЛСЭЭ Л ХИЙХ ЮМ.
Зочин 2022-03-02 202.9.40.50
ЭНЭ ХОШИН ШОГИЙНХОН ГЭЖ МОНГОЛ ХЭЛИЙГ НЭГ МӨСӨН СҮЙРҮҮЛЖ БАЙНА ДАА… ЖИШЭЭ НЬ : ёо ёо гэж маш их хэлэх юм …мөн " аймаар "аймаар " мөн " үхлээ " үхэтлээ " " мөн " ядаж " ядаж" гэх мэт муу ерын үгийг маш их хэлж түүнийг нь залуучууд монголчууд дуурайж их хэрэглэж байна .. энэ маш муу зүйл монгол хэл мөхөж байгаа шинж ..
zochin 2022-03-02 202.21.100.210
Хошин шогийн гарууд аргагүй л хандаа хага даруулждээ