АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр /2020.03.13/ коронавирусийн эсрэг онц байдал зарлалаа. Ингэснээр пандемик өвчний эсрэг тэмцэлд ашиглах Холбооны нөөц дэх 50 тэрбум ам.долларын эх үүсвэрийг чөлөөлөв. Онц байдал зарласнаар АНУ-ын Холбооны онцгой байдлын газар нь дээрх сангийн мөнгийг тодорхой чиглэлд захиран зарцуулах эрхтэй болох аж. Дональд Трамп онц байдал зарлахдаа АНУ-ын засаг захиргаа халдварын тархалтыг зогсоож чадаагүй гэх бурууг өөр дээрээ авахгүй хэмээн мэдэгджээ. Тэрбээр оношлуур тараах ажил удаашралд орж асуудал үүссэн нь өмнөх засгийн алдаа гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ