Саудын Араб энэ сараас мөрдөж эхэлсэн хуулиар 10 жилийн өмнө тогтоосон "хориг"-оо цуцалж, эрэгтэй эмэгтэй хүмүүст хүйсээс үл хамааран нэг хаалгаар орж, гарах эрх олгожээ. Тус улсад нийтийн хоолны газар болон бусад бүх байгууллагын мөрддөг журмаар өөр хүйсийнхэн нэг хаалгаар орж гарах хориотой байв.
Одоогийн байдлаар нийтийн хоолны газрын танхимд эрэгтэй, эмэгтэй хүмүүс хамтдаа суух хориотой хэвээр бөгөөд хэзээ өөрчлөх нь тодорхойгүй байгаа юм байна.
Саудын Арабад эмэгтэй хүнд хандах хандлага энэ мэтчилэн аажим аажмаар өөрчлөгдөж буй юм. Өнгөрсөн онд эмэгтэйчүүд автомашин жолоодох, зарим төрлийн ажил хийх эрхтэй болсон билээ.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ