Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны арванхоёрдугаар сарын 1-9-ний өдрүүдэд Саудын Арабын Хаант улсын Эр-Рияд хотноо зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд (UNCCD COP16) оролцох үеэр Саудын Арабын Хаант улс болон Арабын Нэгдсэн Эмират улсад ажлын айлчлал тус тус хийнэ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд тус хурлын дараагийн даргалагчийн хувиар оролцож, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтлын асуудлаарх Монгол Улсын Засгийн газрын байр суурийг илэрхийлж, үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулахын зэрэгцээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Аким Штайнер нартай тус тус уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мөн бага хурлын үеэр болох Усны дээд түвшний уулзалтад оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират Улсад ажлын айлчлал хийх үеэр тухайн орнуудын удирдлагатай уулзаж, хоёр талын харилцааг хөгжүүлэх, эдийн засгийн агуулгаар баяжуулах, чингэхдээ хот бүтээн байгуулалт, цахим хөгжил, хиймэл оюун ухаан, төрийн үйлчилгээ зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцоно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зсссссс😎 2024-11-29 202.126.89.155

Дотоод ажлаа хэнд орхиод гадагшаа яваад байдаг юм. Ерөнхийлөгчтэй өрсөлдөөд зугаалаад байдаг юм уу. Баахан юм дагуулаад л явсан уу. нэг л биш дээ

Avatar

ХУУЛЬЧ 2024-11-29 202.9.47.7

ЗАСАГ АЖЛАА гадаадад айлчилж ХИЙЖ БАЙНА.,,,,,,,, УЛСЫН ИХ ХУРАЛ ХУУЛИА БАТЛААД ЕРӨНХИЙЛӨГЧ ХОРИГ ТАВЬСАН ТҮҮНИЙГ ХҮЛЭЭН АВСАН БОЛОХООР ХУУЛИА БУСДААР ХИЙЛГЭДЭГҮЙ ЮМ .,,,ӨӨРСДӨӨ ХУУЛЬ ДЭЭРЭЭ АЖИЛЛАЖ ,,МЭРГЭЖЛИЙН ХҮМҮҮСЭЭ ТАТАЖ АЖЛААД БАРТАЛЖ СУРАХ УЧИРТАЙ .,,,,ТҮҮНИЙ ТУЛД УЛСЫН ТӨСӨВ БАТЛАХ ОНЦГОЙ ЭРХ ТА БҮХЭНД БАЙДАГАА САНАЖ АЖИЛЛАЖ СУРНАА./Ү/Х-ийн 25,1_7 -г үз/,,,,,,,түүнийн төр гэдэг юм ,

Avatar

Зочин 2024-11-29 202.9.46.23

Яах гэж явж байгаа юм болдоо.

Avatar

Зочин 2024-11-29 66.181.176.138

Энэ маань гэртээ тогтохоо больлоо шүү, хоногийнх нь тоо гүйцэж байгаагаа мэдээд жаал зугаалж авья гэж байх шиг

Avatar

зочин 2024-11-29 203.217.139.240

Энэ н**ш хулгай яаж хийхийг л судлах гэж байгаа даа

Avatar

Нэргүй 2024-11-29 103.57.92.200

Энэ золбин ямар олигтой асуудал шийдэх биш тийм хоол идсэн гоё байсан тийм архи уусан жаргалтай байлаа л гэж гуцна уу гэхээс…Татвар төлөгчдийн мөнгөөр сайхан зугаалах юмаа муу ***р

Avatar

ДАНХ 2024-11-29 202.126.89.129

татвар төлөгчдийн мөнгөөр ч зугаалах шиг болж байна. наад мөнгөөрөө эмнэлгүүдээ өргөжүүлээч ээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж