М.Анхцэцэг Дэлхийн цомоос ганзага дүүрэн ирнэ

Хуучирсан мэдээ: 2019.12.23-нд нийтлэгдсэн

М.Анхцэцэг Дэлхийн цомоос ганзага дүүрэн ирнэ

М.Анхцэцэг Дэлхийн цомоос ганзага дүүрэн ирнэ

Хүндийн өргөлтийн дэлхийн цомын зургаа дахь тэмцээн Катар улсын нийслэл Доха хотод арванхоёрдугаар сарын 19-24-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа билээ. Монгол Улсаас энэхүү тэмцээнд шигшээ багийн гурван тамирчин оролцож байна.

Монгол Улсын тамирчин, ДАШТ-ийн хошой хүрэл медальт, залуучуудын Ази тивийн болоод дэлхийн аварга, Оюутны дэлхийн аварга, Азийн танхимын спортын наадмын аварга, Азийн аварга М. Анхцэцэг өчигдөр /2019.12.22/эмэгтэйчүүдийн 76 кг-ийн жинд огцом 102 кг, түлхэлт 124 кг, нийлбэр 226 кг өргөсөн амжилтаар гурван хүрэл медалийн эзэн боллоо.

Qatar cup-2019 нь олимпийн эрхийн оноо олгох энэ оны сүүлийн тэмцээн гэдгээрээ онцлогтой юм.

Б.МӨНГӨНТАМИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж