ОУХМ М.Анхцэцэг ААШТ-ээс мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ | News.MN

ОУХМ М.Анхцэцэг ААШТ-ээс мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2019.04.28-нд нийтлэгдсэн

ОУХМ М.Анхцэцэг ААШТ-ээс мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ

ОУХМ М.Анхцэцэг ААШТ-ээс мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ

БНХАУ-ын Ниньбо хотноо Эрэгтэйчүүдийн 48, эмэгтэйчүүдийн 29 дэх удаагийн Ази тивийн хүндийг өргөлтийн аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 20-ноос 28-ны өдрүүдэд болж байна.

Тус тэмцээний эмэгтэйчүүдийн 81 кг-ын жинд ОУХМ Мөнхжанцангийн Анхцэцэг хүчээ үзэж, хоёр хүрэл, нэг мөнгөн медаль хүртэв.

Энэ удаагийн ААШТ-д 28 орны 220 гаруй туйванч хүчээ сорьж байгаа бөгөөд "Токио-2020" олимпын эрхийн оноог тус тэмцээнээс олгох юм.

Монголын шигшээ баг эрэгтэй нэг, эмэгтэй зургаан тамирчин /бүтэн баг/-тай оролцож байна. Тэднээс дэлхийн аваргын хүрэл медальт М.Анхцэцэг огцом өргөлтөөр 93 кг, түлхэлттэй өргөлтөөр 113 кг өргөж, тус бүр хүрэл медаль, нийлбэр дүнгээр 206 кг өргөсөн амжилтаар мөнгөн медалийн эзэн болов.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Сүхболд 2019-04-28 64.119.17.47

Монголд.төрсөн хэдхэн авьяастай тамирчдын нэгэн бол Анхцэцэг түүнии багш Хосбаяр нарыг тусгай хангамжинд оруулбал нэгэн олимпиин аварга төрөх цаг тун ойрхон байна

Avatar

Zochin 2019-04-28 130.0.157.6

Hudlaa um yriad bai chi. Zunduu tamirchid bgaa. Ursulduungui sport tamirchin fej ut bdgiin. Un tusga ihangamj

Avatar

Батбагана 2019-04-28 43.242.242.59

Одоо бэлтгэлээ улам чамбайруулж олимпын наадамд орох явдал юм шүү. Бэртлээ сэдрээж хэрхэвч болохгүй шүү. Сая төрсөн гэсэн. гэр бүлд нь эрүүл энхийг хүсэн ерөөе.Хөгжөөн дэмжигчид бид бүх тэмцээнд нь дээлийн захыг нь мушгиж суудаг шүү. Чамд нөөц бий. Мундаг тамирчиндаа улам их амжилт хүсье. Чи шүү

Avatar

Hulgaich site 2019-04-28 162.229.188.40

Hunii bichsen medeeg hulgaichihaad ichihgui l neree tavih yum daa.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж