Работа.ру порталаас хийсэн судалгаагаар үндсэн ажлаас гадуур оросууд ямар салбараас хамгийн их халтуурны мөнгө олж байгааг гаргажээ. Ингэхэд хамгийн их буюу 12 хувийн цалингаас гадуурх орлогыг боловсролын салбар, албан үйлчилгээний салбараас олсон гэсэн дүн гарсан байна.
Үүний дараа барилгын салбар /найман хувь/, компьютерийн үйлчилгээ, засвар /долоон хувь/, худалдаа наймаа /мөн долоон хувь/-наас нэмэлт орлого олдог байна.
Хувийн хувьд нэг их өндөр биш ч нягтлан бодох бүртгэлийн ажил, интернэт сүлжээгээр дамжуулан элдэв төрлийн ажил хийх, хэвлэлийн мэдээ бичих зэрэг ажлаас орлого олдог гэж олон хүн хариулжээ.
Нэмэлт орлого олоход судалгаанд оролцогчдын 25 хувь нь долоо хоногт 12 цаг, 46 хувь нь долоо хоногт зургаан цаг зарцуулдаг гэжээ.
Сонирхолтой нь 20 хувь нь нэмэлт орлого олдог эх үүсвэр байгааг удирдлагаасаа нуудаг, үлдсэн хувь нь нуудаггүй гэж хариулсан байна. Нуудаггүй гэж хариулсан хүмүүс үүнийгээ “энэ бол миний хувийн хэрэг” гэж тайлбарлажээ.
Работа.ру бол Оросын ажлын зарын гол порталын нэг юм. Энэ судалгааг 1200 хүнийг хамруулан энэ 2019 оны есдүгээр сард хийсэн байна.
Эх сурвалж: РИА НОВОСТИ