Оросууд цалингаас гадуурх орлогоо хаанаас олдог вэ? | News.MN

Оросууд цалингаас гадуурх орлогоо хаанаас олдог вэ?

Хуучирсан мэдээ: 2019.10.31-нд нийтлэгдсэн

Оросууд цалингаас гадуурх орлогоо хаанаас олдог вэ?

Оросууд цалингаас гадуурх орлогоо хаанаас олдог вэ?

Работа.ру порталаас хийсэн судалгаагаар үндсэн ажлаас гадуур оросууд ямар салбараас хамгийн их халтуурны мөнгө олж байгааг гаргажээ. Ингэхэд хамгийн их буюу 12 хувийн цалингаас гадуурх орлогыг боловсролын салбар, албан үйлчилгээний салбараас олсон гэсэн дүн гарсан байна.

Үүний дараа барилгын салбар /найман хувь/, компьютерийн үйлчилгээ, засвар /долоон хувь/, худалдаа наймаа /мөн долоон хувь/-наас нэмэлт орлого олдог байна.

Хувийн хувьд нэг их өндөр биш ч нягтлан бодох бүртгэлийн ажил, интернэт сүлжээгээр дамжуулан элдэв төрлийн ажил хийх, хэвлэлийн мэдээ бичих зэрэг ажлаас орлого олдог гэж олон хүн хариулжээ.

Нэмэлт орлого олоход судалгаанд оролцогчдын 25 хувь нь долоо хоногт 12 цаг, 46 хувь нь долоо хоногт зургаан цаг зарцуулдаг гэжээ.

Сонирхолтой нь 20 хувь нь нэмэлт орлого олдог эх үүсвэр байгааг удирдлагаасаа нуудаг, үлдсэн хувь нь нуудаггүй гэж хариулсан байна. Нуудаггүй гэж хариулсан хүмүүс үүнийгээ “энэ бол миний хувийн хэрэг” гэж тайлбарлажээ.

Работа.ру бол Оросын ажлын зарын гол порталын нэг юм. Энэ судалгааг 1200 хүнийг хамруулан энэ 2019 оны есдүгээр сард хийсэн байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-31 49.0.213.33

Мэдээж хар тамхи, архины шаг, том гарууд нь зэвсэгийн наймаа л хийхгүй юугаа хийж суухав

Avatar

зочин 2019-10-31 203.91.115.50

Наушкийн гааль хилийн цэрэг цагдаа мэргэжлийн хяналтынхан 1990 оноос хойш Монголчуудыг дарамталж мөн ч их мөнгө бараа таваар авч цалингаас гадуур орлогтой амьдарч байна даа

Avatar

Зочин 2019-10-31 192.82.67.210

хувийн копан ийм нэмэртэй байдаг байх нь

Avatar

Зочин 2019-10-31 39.154.239.141

Орос хэлийг дунд сургуулиудад англи хэлээр солих цаг нь болсон.Бүр оройтоод байна .Ахлах ангид нь хүүхэд орос,хятад,испани хэл-с сонгон суралцдаг болгооч?????

Avatar

Зочин 2019-10-31 202.126.88.201

Гадаадад сурдаг монгол хүүхдүүд 2 ч ажил хийгээд явж байдаг

Avatar

иргэн 2019-10-31 66.181.176.207

Монголчуудаа судлаарай. Орсууд зөв л ажил хийдэг байж таараа.

Avatar

Зочин 2019-10-31 202.55.188.42

Пялдага юм бэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж