Намрын урь орсон налгар өдрүүд айсуй. Монголчууд бид үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гэж их ярьдаг ч, бодит байдал дээр үндэсний гэх тодотголтой тоотой хэдхэн компани байдаг нь харамсалтай. Та гадны хүний хийсэн бүтээлийг дэмжих үү? Аль эсвэл элэг нэгт монголчуудынхаа ур ухаанаар бүтсэн бүтээлийг дэмжих үү? Хариулт нь мэдээж ойлгомжтой: “Бид монгол хүний саруул ухаанд итгэдэг”.
Эх орныхоо бүтээн байгуулалт, хөгжлийн талаар ярих болгонд ааг омог мэдрэгддэг нь монгол туургатны цусанд байдаг гэлтэй. Сэтгүүлч би бээр үндэсний анхны сошиал аппликейшн “Монгол чат”-ын талаар дуулсан мөчид яг тийм мэдрэмж дотор минь буцалж байлаа.
Монголчууд бид технологийн хөгжилтэй бусад улсаас арай хожуу танилцсан ч хэдхэн жилийн дотор дэлхий нийттэй зэрэгцэн алхах болсон нь гайхамшигтай. Энэхүү хөгжлийн хүрдийг хурдлуулсан “Монгол чат” аппликейшн монголын томоохон үндэсний компаниудын хараанд өртөөд эхэлжээ.
Саяхныг хүртэл бид ухаалаг утсыг зөвхөн фэйсбүүк ороход л зориулдаг байсан. Харин одоо дэлгүүр хоршоо, үйлчилгээний байгууллагуудаар утсаараа уншуулж төлбөрөө хийсэн ухаалаг иргэд үзэгдэх болжээ. Харах тоолонд бахдал төрдөг юм. Учир нь бид харанхуй бүдүүлэг биш хөгжилтэй ард түмэн шүү гэдгээ дэлхий нийтэд зарлаж байна шүү дээ.
Жил хүрэхгүй хугацааны өмнө бид технологийн хөгжлөөр цангаж байлаа. Хаа сайгүй л чадварлаг инженерүүд бэлтгэх сургалтын зар тавигдаж эхэлснийг та анзаарсан л байх. Энэ бол монголчууд технологийн хөгжлийг үгүйлж, мөрөөдөж байсны тод жишээ юм. Үүний сацуу олон төрлийн монгол аппликейшнүүд зах зээлд ар араасаа гарах болсон. Инженерүүд, бизнес эрхлэгчид хөгжлийн төлөө хүч сорин байлаа… Гэвч энэ дундаас иргэдийн шаардлагад төгс нийцсэн ганц аппликейшн гарч ирсэн нь яахын аргагүй “Монгол чат” мөн.
Хүмүүс хоорондоо чатлахдаа гадны биш монгол стикерүүд хэрэглэдэг боллоо. Төлбөр тооцоо, гүйлгээ хийхэд шимтгэл төлөхгүй байж болдгийг иргэд ухаараад эхэллээ. Намайг бүртгүүлэхэд бүх найзууд маань хэрэглэдэг байж таарсан шүү. Би бараг хамгийн сүүлд бүртгүүлчих шиг болсон шүү. Монгол хүний цэвэр ичимтгий зан энэ үед л хөдөлсөн дөө хөөрхий… Надад гэр бүлээрээ ашиглахад хамгийн тохиромжтой, эрүүл аппликейшн шиг санагдсан. Хайртай дотны хүмүүсээ фэйсбүүкийн элдэв хов живнээс хол байлгаж, картгүй хүүхдэдээ мөнгө шилжүүлж болж байгаа нь маш их таалагдсан шүү. Энэ бүх давуу талууд “Монгол чат”-ыг гуравхан сарын дотор 300 мянга давсан хэрэглэгчтэй болсон гол шалтгаан болсон юм. Хэрэглэгчийн энэ их давалгаан дунд томоохон компаниуд “Монгол чат”-тай хамтраад эхэлсэн байна лээ.
Секунд хүрэхгүй хугацааны дотор төлбөр хийх боломжийг бүрдүүлсэн цоо шинэ төхөөрөмж Шидэт сканнерыг “Монгол чат” оруулж иржээ. Уг сканнерт хэрэглэгч утасны дэлгэцээ уншуулмагц төлбөр төлөлт хийгдэх бөгөөд хэрэглэгчийн утас интернэтэд холбогдоогүй байсан ч ажилладаг юм байна. ЖиМобайл хэрэглэгчид датагүй, нэгжгүй байсан ч “Монгол чат” хэрэглэж болдог нь үндэсний компаниуд нэг нэгэнээ яаж дэмжиж байгаагийн тод жишээ юм. Бид эвтэй байхдаа хүчтэй !!
Одоогоор номын худалдаагаараа монголдоо тэргүүлэгч Интерном дэлгүүр, дуу дүрсний гайхамшгийг мэдрүүлэгч Өргөө кино театр болон чанартай хүнсийг түмэнд түгээгч GoodPrice-д шидэт сканнер байршсан байгаа. Оочир дараалал эдгээр дэлгүүрт үзэгдэхээ больсон гол шалтгаан нь “Монгол чат”-ын шидэт сканнер юм. Хэрэглэгч секунд хүрэхгүй хугацаанд дэлгэцээ уншуулаад л баримтаа аваад гарч явах нь гайхалтай. Монголчууд технологийн хөгжилд төсөөлж байснаас хурдан дасч хүн болгон утсандаа “Монгол чат” суулгасан нь бүр ч гайхалтай.
М.МАРГАД-ЭРДЭНЭ
Холбоотой мэдээ