Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын 19 Ерөнхий сайдыг төрүүлэн гаргасан, Английн хунтайж Харри, Хэнри нарын төгссөн, дэлхийд топ ахлах сургуулийн нэг Этон коллежийн урилгаар Монголын “Гүрэн” академийн удирдлагууд айлчиллаа.
2019 оны 4 сард “Гүрэн” академи Английн Этон коллежтой хамтран ажиллах гэрээ байгуулж, Монголоос 12 сурагчдыг сонгон шалгаруулж, “Шүүмж сэтгэлгээ” сургалтыг орсон билээ. Монголын бүрэн дунд сургуулиудаас сонгон шалгаруулсан 8 сурагч хичээлээ амжилттай дуусгасан бөгөөд одоо 4 сурагч энэхүү хичээлийг үзэж байна. Одоо Этон коллежид 13-18 насны 1300 гаруй хөвгүүд суралцдаг бөгөөд төгсөөд инэнх нь Оксфордын их сургуульд шилжин суралцдаг ажээ.
Монгол сурагчдын гаргаж буй амжилтанд үндэслэн Английн Этон коллеж Хонконг, Солонгос, Сингапур, Хятад болон Зүүн Өмнөд Азийн хүүхдүүдэд зориулсан зуны сургалтыг Монголд зохион байгуулж болох боломжийн талаар судлах зорилгоор “Гүрэн” академийн удирдлагуудыг урьж, сургуулиа танилцуулж, ярилцсан байна.
АНУ-ын шилдэг их сургуулиудын нэг Стэнфордтой хамтран ажилладаг тус сургуулийн хувьд “Этон” коллежтой бүх талаар хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлсэн бөгөөд энэ зуны хувьд Монголд “Этон” коллежтой хамтран “Critical Thinking-Шүүмж сэтгэлгээ”, “Verbal Communication-Аман харилцаа”, “Public Speaking-Олон нийтийн өмнө ярих ур чадвар” болон “Making impact-Үр дүнтэй өөрчлөлтийг хийх” зэрэг сэдвүүдээс сонгон суралцаж, мөн Англи багшийн хамт энэ зун гольфийн хичээлийг заахаар төлөвлөжээ.
“Гүрэн” академийн хувьд өнөөдрөөс эхлэн 13-18 насны 16 хөвгүүдийг сонгон шалгаруулж, 6 сарын 24-өөс 7 сарын 5-ны хооронд 2 долоо хоногийн хугацаатай зуны сургууль зохион байгуулах бөгөөд 7 сар 21-ээс 8 сарын 3-ны хооронд хоёр дахь зуны сургалтаа ASEM болон Mount of Bogd гольфийн клубтэй хамтран зохион байгуулахаар боллоо.
Бүх хичээлүүд Англи, Монгол хэл дээр явах бөгөөд зуны сургуультай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 88114081 дугаараас лавлах буюу davaasuren@gurun.edu.mn
Холбоотой мэдээ