Норвеги улсын Эрүүл мэндийн сайдаар баасан гаригт /2019.05.03/ томилогдсон Сильви Листхау “хүн бүр хүссэнээрээ идэж, ууж, тамхи татах эрхтэй” хэмээн хэлсэн нь олон нийтийн дургүйцлийг ихэд хүргээд зогсохгүй дэлхийн томоохон хэвлэлүүд дээр ч түүнийг шүүмжилсэн нийтлэлүүд гарсан байна. Үүгээр ч зогсохгүй өөрийгөө архаг тамхичин гэдгээ хэлээд тамхи татдаг хүмүүс маш их гадуурхагддаг хэмээжээ.
Цагаачдын эсрэг үзэлт популист улстөрчдийн төлөөлөл болсон шинэхэн сайд эмэгтэйг хүмүүс олон нийтийн эрүүл мэндийн талаар мэдлэг муутай гэдгээ харууллаа хэмээн шүүмжилж байгаа бол тус улсын Хорт хавдрын нийгэмлэгийн дарга Листхаугийн мэдэгдлийг олон нийтийн эрүүл мэндэд тун хор хөнөөлтэй үйлдэл хийлээ гэж буруушаасан байна.
Эх сурвалж:BBC
Холбоотой мэдээ