Ирэх Европын аваргаар Холанд, Эдегортой Норвегийг бид харахгүй

Ирэх Европын аваргаар Холанд, Эдегортой Норвегийг бид харахгүй

Ирэх Европын аваргаар Холанд, Эдегортой Норвегийг бид харахгүй

Эрлин Холанд, Мартин Эдегор гэсэн өнөө цагийн дэлхийн шилдэг довтолгооны хослолтой Норвегийн шигшээ баг ирэх Европын аваргыг өнжихөөр боллоо. Тэд 2024 оны Европын аваргын эрх олгох урьдчилсан шатны А хэсэгт Испани, Шотланд, Гүрж, Кипр зэрэг дөрвөн улстай орсон бөгөөд найман тоглолтын дараах байдлаар 11 оноотой явна. Гэтэл урьдчилсан шат өндөрлөхөд ердөө хоёр тоглолт үлдэж, Испани 21 оноотой, Шотланд 17 оноотой нэгэнт эрхээ авчээ.

Норвегийн шигшээ баг өчигдөр/2023.11.19/ Шотландын эсрэг тоглож, 3-3 гэсэн харьцаатай өндөрлөв.  Хэрэв энэхүү тоглолтод ялалт байгуулсан бол скандинавчуудад боломж үлдэх байсан юм. Харамсалтай нь эвийн гэрээ байгуулснаар ирэх жил тивийнхээ аваргад зодоглож чадахгүй боллоо.

Норвегийн шигшээн азгүйтэл үргэлжилсээр байна. Катарын дэлхийн аваргыг өнжсөн тэд ирэх Европын аваргыг мөн гэрээсээ үзэхээр болж, 2026 оны дэлхийн аваргад бэлтгэлээ базаахаар болов. Угтаа Норвегид Эрлин Холанд гэх өнөө цагийн дэлхийн хамгийн шилдэг довтлогч, Мартин Эдегор гэх довтолгооны санаачлага тун өндөртэй хагас хамгаалагч бий.

Өчигдрийн тоглолтын дараа Норвегийн ахлах дасгалжуулагч Стэйл Солбаккен “Стив Кларк багаа сайн бэлджээ. Тэр бол сахилга бат сайтай тоглогчидтой, сайн дасгалжуулагч. Тамирчид нь ямар ч дүр эсгэдэггүй. Бие биедээ тусч, хоёр системээр тоглож чаддаг. Ирэх Европын аваргаар Шотландын эсрэг тоглох багуудад амаргүй байх болов уу” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

gadni gay+ 2023-11-20 4.39.102.162

bolj ard oryylon ?

Avatar

Нэргүй 2023-11-20 139.5.216.86

дасгалжуулагчийнх нь сэтгэгдлийн өнгө аясаас харахад баг дотрох одууд нь үгэнд нь орохгүй ОДДЫН ӨВЧИНӨӨР өвдөж зовоогоод байгаа юм болов уу даа Холанд үнэндээ сайн тоглогч боловч тоглолтууд дээр ажиглаад байхад хэт шаралхуу биеэ тоож байгаа байдал нь ажиглагдаад эхэлсэн байна лээ БИ гэдэг өвчин амжилтаасаа урд нь гүйж явдаг зовлон байдгийг манай залуус ч анхаарч явахад юу нь илүүц байхаь

Avatar

Нэргүй 2023-11-20 66.181.191.12

Бөмбөг бөөрөнхий гэж

Avatar

zochin 2023-11-20 76.67.107.193

Юу нь сайн тоглогч байxав дээ, ийм шийдвэрлэx тоглолтон дээр ид насандаа аваад гархц чадаxгүй бол. Европийн сайн багуудад гол xийx бол сайн багийн буянд төгсгөл xийдэг өрмийг нь xамдаг улсууд гэсэн үг, тэд xэзээ ч үндэсний багтаа Зидан, Инеста, Месси мэт зүтгүүр болж чадаxгүй. Роналдо Полшийн Левандовский нар шиг медалгүй xоцроно. Дэлxийн аварга гэдэг тийм амар боорцог биш. Японууд гэxэд наад Норвегийг чинь xэн нь ч дотор нь бай арчаад л өнгөрнө.

Avatar

Нэргүй 2023-11-20 213.87.139.114

Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж