Норвегийн онгоц дайны хориотой бүсийн дээгүүр нисчээ

Норвегийн онгоц дайны хориотой бүсийн дээгүүр нисчээ

Норвегийн онгоц дайны хориотой бүсийн дээгүүр нисчээ

Норвеги улсаас Туркийн чиглэлд зорчигч тээвэрлэсэн чартер нислэг Украинд болж буй дайнаас үүдэн нисэхийг хориглосон бүсийн дээгүүр нисчээ.  "BBN Airlines" агаарын тээврийн компанийн 180 зорчигчтой "Airbus A320-200" нисэх онгоц өнгөрсөн долдугаар сарын 25-нд хориглосон бүсийг үл тоон нислэг үйлдсэн тухай Норвегийн телевиз, радиогийн "NRK" агентлаг мэдээлэв.

Тус агаарын тээврийн компанийн төлөөлөгч мэдэгдэлдээ, "Энэ хэрэг явдал ямар их түгшүүр төрүүлж байгааг бид ойлгож байгаа бөгөөд цаашид үүнтэй төстэй зөрчлөөс урьдчилан сэргийлэхийн тулд идэвхтэй арга хэмжээ авна гэдэгт итгэлтэй байна" гэжээ. 

Тус нислэгийг Туркийн "Freebird Airlines" компани чартераар Анталия хот руу хүргэхээр хөлсөн байна. Чартер нислэг Норвегийн цагаар 22:08 цагт Гардермоен хотоос хөөрсөн бөгөөд шуурганы улмаас чиглэлээ өөрчлөн Украины дээгүүр нисэхэд хүрчээ.

Онгоц хоёр цаг орчим агаарт байсны дараа нислэгийн ахмад маршрутаа өөрчилсөн гэж "BBN Airlines" мэдээлэв. Украины баруун өмнөд хэсэгт орсны дараа онгоц Румыны Сучава мужид нэвтрэхээсээ өмнө нислэгийн хориотой бүсэд нэлээд удаан байсан гэжээ. "BBN Airlines" энэ хэргийн дараа дотооддоо мөрдөн шалгалтын ажиллагаа эхлүүлсэн гэсэн байна.

Норвегийн Агаарын цэргийн хүчний сургуулийн мэргэжилтэн Ларс Педер Хага хэлэхдээ, Украины дээгүүр нисэхийг хориглосон бүс тодорхой шалтгааны улмаас байгааг тайлбарлажээ.

"Зорчигч тээврийн онгоц нь агаарын довтолгооноос хамгаалах систем, радарт харагддаггүй болон байлдааны онгоц байж болзошгүй тулалдааны бүсэд нисэх нь аюултай. Украины агаарын хөдөлгөөнийг хянах, сэрэмжлүүлэх систем болон агаарын довтолгооноос хамгаалах систем нь сайн. Тэд агаарын хөлгийг өндөр, чиглэл, дамжуулагч дохион дээр үндэслэн зорчигчийн онгоц гэж танидаг" гэсэн байна.

Өмнө нь өнгөрсөн зургадугаар сард Польш-Туркийн чиглэлд явж байсан "Enter Air" компанийн онгоц Украины агаарын орон зайд хэдэн минутын турш нэвтэрчээ. Европын хямд өртөгтэй агаарын тээврийн "Ryanair" 2023 оны эцэс гэхэд Украин руу цөөн тооны нислэг үйлдэж магадгүй гэж өмнө нь мэдээлсэн.

ЭХ СУРВАЛЖ: UKRAYINSKA PRAVDA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж