Буддын шашинтны тэргүүн Дээрхийн гэгээнтэн 14-р Далай лам гурав хоногийн өмнө /2019.04.09/ өдөр уушгины хатгалгааны улмаас Энэтхэгийн нийслэл Шинэ-Дели хотын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй тухай өмнө нь мэдээлсэн.
Өдгөө 83 настай Далай ламын эмчилгээ дуусч өнөөдөр /2019.04.12/ эмнэлгээс гарсан тухай BBC агентлаг мэдээллээ. “Түүнийг өглөөний 08:00 цагт эмнэлгээс гаргалаа. Биеийн байдал нь маш сайн байгаа” гэж Далай ламын хувийн нарийн бичгийн дарга Дэнзэн Талха мэдэгджээ.
Далай лам Шинэ-Дели хотод хэд хоног байж байгаад Энэтхэгийн хойд хэсэгт орших Дарамсала хотдоо эргэж очихоор төлөвлөж байна.Тэрбээр биеийн байдлынх нь талаар асуусан хэвлэлийнхэнд “ Би дажгүй байна аа. Бараг л зүгээр” хэмээн инээмсэглэн хариулжээ.
Эх сурвалж:BBC
Холбоотой мэдээ