Туулай жилдээ багтаж, Х Богдыг зална

Туулай жилдээ багтаж, Х Богдыг зална

Туулай жилдээ багтаж, Х Богдыг зална

Дээрхийн гэгээн XIV Далай лам Х Богд Монголоос тодорсныг албан ёсоор зарласан. Тэрбээр Монголд 2016 онд айлчилж, хэвлэлийн бага хурал хийхдээ X Богд Жавзундамба хутагт Монгол Улсад мэндэлсэн болохыг олон нийтэд зарласан. Гэхдээ нас балчир байгаа тул чухам ямар хүүхэд тодорсон талаар мэдэгдээгүй. Харин энэ жилийн сар шинийн 3-ны билэгт сайн өдөр X Богдыг тодруулсан гэх мэдээлэл цахим сүлжээнд цацагдсанаар олон нийт мэдсэн.

Тэгвэл Х Богдыг туулай жилдээ багтан албан ёсоор сэнтийд нь залах ёслол болно гэдгийг эх сурвалжууд хэлж буй юм.

"БУРХАНЫ ШАШНЫ ТЭРГҮҮНЭЭ ТОДРУУЛАХ АСУУДЛЫГ ГАДНЫ АЛИВАА ОРОЛЦООГҮЙГЭЭР БИЕ ДААН ШИЙДВЭРЛЭНЭ"

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2023 оны тавдугаар сарын 1-2-ны өдөр Бээжин хотноо албан ёсны хэлэлцээ хийж, Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагаа болон олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлуудаар дэлгэрэнгүй санал солилцсон талаар албаныхан мэдээлсэн. Энэ үеэр Х Богдын асуудлаар Хятад улсын талтай ярилцаж, зөвшилцсөн гэх яриа ч сонсогдож байна.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг айлчлалын үр дүнгийн талаар хэвлэлд ярилцлага өгөхдөө "Шашны асуудал нь яах аргагүй соёлын үнэт зүйл. Монгол, Хятад хоёр улс нь Азийн буддын шашинтай орнууд. Дэлхийн түүхэнд шашны асуудал улс хоорондын харилцаанд нөлөөлж байсан тохиолдол бий. Гэвч Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай манай хоёр улсын хувьд аливаа асуудлыг яриа хэлэлцээгээр дамжуулан харилцан ойлголцолд хүрч, зохицуулж ирсэн.

Манай улсын тухайд иргэдийн шашин шүтэх болон үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө нь хуулиар хангагдсан, хамгаалагдсан байдаг. Мөн Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу төр, шашин хоёр үйл ажиллагаагаа тус тусдаа эрхлэн явуулдаг бөгөөд бие биеийн хэрэгт оролцдоггүй.

Үүнээс гадна бас нэгэн зүйлийг онцлон тэмдэглэхэд, шашны асуудал бол аль алиных нь дотоод асуудал. Монгол Улс шашны аливаа асуудлаар бодлого, үйл хэргээ бие даан, гадны ямар ч оролцоогүйгээр эрхлэн явуулдаг. Тийм ч байх учиртай. Бид шашны аливаа үйл хэрэг, тэр дундаа уламжлалт Бурханы шашны тэргүүнээ тодруулах зэрэг асуудлыг гадны аливаа оролцоогүйгээр өөрсдөө бие даан шийдвэрлэнэ.

Бурханы шашинтай холбоотой асуудлаар манай улс нэг үеэ бодвол лам нараа дотооддоо бэлтгэж, боловсон хүчний чадавхаа дээшлүүлэх бүрэн бололцоотой болсон. Бид шашны бие даасан бодлого явуулж, хэнээс ч хараат бусаар шашнаа хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх томоохон хүчин зүйл болж байгаа нь ойлгомжтой" гэдэг хариултыг өгсөн юм.

"ХУТАГТ ХУВИЛГААДЫГ ТОДРУУЛСНЫ ДАРАА ШИРЭЭНД НЬ АЛБАН ЁСООР ЗАЛЖ, БҮРЭН БАТАЛГААЖДАГ"

Х Богдын талаар Монгол Улсын их сургуулийн Антропологи-археологийн тэнхимийн багш Ж.Лхагвадэмчиг өмнө нь байр сууриа илэрхийлэхдээ "Х Богдыг тодруулахын хувьд бол 2016 онд Х Богд Жэвзундамба хутагт Монгол Улсад тодорсон болохыг олон нийтэд мэдээлсэн байдаг. Энэ жилийн Цагаан сарын шинийн гурванд Х Богд Жэвзундамба хутагтыг залах ёслол болсон бол энэ нь хараахан ширээнд залах ёслол биш байх гэж бодож байна.
2011 оны арваннэгдүгээр сарын 2-ний өдөр IХ Богд Жэвзундамба хутагтыг ширээнд нь залсны адил алсдаа Монгол Улсын Буддын шашны нийт сүм хийд, сүсэгтнүүд хуран цуглаж, Х Богд Жэвзундамба хутагтаа залах ёслол үйлдэх байх.
Ер нь бол хутагт хувилгаадыг тодруулсны дараа ширээнд нь албан ёсоор залж байж, хутагт хувилгаад бүрэн баталгааждаг уламжлалтай" гэдгийг хэлсэн байдаг.

Үндсэн хуульд “Төрийн байгууллага шашны, сүм хийд улс төрийн үйл ажиллагаа эрхлэн явуулж болохгүй” гэсэн заалт бий. IX дүрийн Богд Жэвзундамба хутагт өөрийн гэрээслэлдээ миний удаах дүрийг миний язгуурын багш Далай лам тодруулна, миний удаах дүр улс төрийн үйл ажиллагаанд оролцохгүй бөгөөд иш, онолын эрдэм төгөлдөр лам хувраг байна хэмээн захиж үлдээсэн байдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2023-05-10 61.127.129.136

эмээ ээж 2ийнхоо шуналын золиос болсон өрөвдөлтэй хүү😥

Avatar

Настан 2023-05-10 203.91.115.53

Бүрэн тэтгэвэр нэртэй амь зуулгын мөнгөө нэмж ядаж 800 мянга болгож өгөөч Төр засаг минь Хайрт МАН минь

Avatar

Нэргүй 2023-05-10 202.21.108.35

БОЛЬДОО ХЭДЭН ОН БИЙ ШАШИНААСАА ХОЛДООЧЭЭ МОНГОЛЧУУДАА..

Avatar

Амгаа 2023-05-10 202.55.188.88

Богд ламыгаа залах н зөвөө харин улс төр худалч хулгай ч новшнуудаас хол байлгаарай

Avatar

Нэргүй 2023-05-10 122.201.21.185

Алт ухдаг шуналтай хар авгайн үр ач богд болдог ч лөөлэй байнаа хахаха. балин хамарт хар авгай банкнаас авсан мөнгөө төл!!!

Avatar

Нэргүй 2023-05-10 122.201.31.28

шарын шашин монголыг ү****ц дорой мунхаг харанхуйд хөтөлсөнөөс өөрөөр гийгүүлсэнгүй. шар паразитийн тоо ихсэж, хар тангадруу олсон хураасанаа л ихээр зөөлөө. одоо болсон доо

Avatar

Иргэн 2023-05-10 202.21.104.234

Монгол Улсыг маань нам, лам хоёр доройтуулж, хооронд нь хагардуулж, хувааж, туйлдуулж байна. Богдтой боллоо гээд амьдрал сайжрах уу, ард түмнээсээ мөнгө хураамж авах ажил л нэмэгдэнэ биз. Өөр яадгийн …. Би тэднийг ядуу байлгая, харин та мунхаг байлга, тэгвэл хоёулаа удаан захирна хэмээн Генрих хаан хамба ламдаа хэлж байжээ гэдэг шиг болжийн. Нам лам хоёр нийлээд ард түмнээ захирч, сорон мөлжих гэж байгаа үйл явдал байхөөөөөөө. Шуналд хязгаар үгүй ажээ

Avatar

Нэргүй 2023-05-10 124.158.66.60

Ерөнхийдөө бол Шашин шүтэх эс шүтэх эрх Та бидэнд нээлттэй байгаа шүү.Бусдын Шашин шүтэх эс шүтэх эрхэнд Та бид хөндлөнгөөс хоргилох халдах эрхгүй.Өөрийн үзэл бодлоо өөртөө үлдээ Тэгээд ч Таний эцэг өвгөд элэнц хулинцыг Манжийн дарлалаас Чөлөөлж улсыгчин Тусгаар үндэстэн Тусгаар улс гэдэгийгчин нотолж Дэлхий дахинд Зарлан тунхагласан хүн бол Богд юм шүү Сайн бодоорой. нэг найрагчын хэлсэн үгээр үг хийх хэрэггүй тэрчин Эх ороноо Хятадад худалдсан Зандалчин

Avatar

Шүтэх эсэх таны мэдэл 2023-05-10 192.82.84.254

Шүтэх хэсэг шүтээд шүтэхгүй хэсэг нь сонирхоод ч хэрэггүы биз

Avatar

ЗОЧИН 2023-05-10 202.9.46.15

одоо тэр богд могдоо болих хэрэгтэй ш тээ

Avatar

Зочин 2023-05-10 202.21.118.198

Оройн дээд Очир Богдоо залья. Төр шашныг хослон бариулья. Удам дамжсан засаг ноёдуудаа залья. Энэ сонгуулиар богино хугацааны хүмүүст төрийг бариулахаа больё. Би чинь Түшээн хан аймгийн Дайчин вангийн хошуу ноёны удам юм байгаан эрхээ сэргээе. Үе удмаараа хошуугаа захирч татвар төлөөсөө нутгийн иргэдээсээ авмаар байна.

Avatar

Нэргүй 2023-05-10 210.105.85.22

hunii shunald hyazgaar baihgyi gedeg yamar unen ug be

Avatar

Иргэн 2023-05-10 192.82.78.216

Батцэцэг сайд зөв л ярьсан болтой

Avatar

18:00 ажил дуусдаг ЯЛТАНАА 2023-05-10 146.70.109.38

Шөнө орой Хөдөлмөрийн хуулийн олон заалтууд бүдүүлгээр зөрчдөг, “луйврын”сонгуулийн ерөнхийлөгч нэртэй Ухна овогт ХҮРЭЛСҮХ (1968 он) бузар үйлдлүүд, нялуурхман худлаа хөөргөсөн яриагaa зогсоо хөгшин !!!! шагналын албаны дарга эмэгтэй Ө.Мөнгөнцэцэг-ийн (9968-8588) (1986) амь нас ЯЛТАН чинийхээс үнэ цэнэтэй, өрөөний хэлхэлдсэн түлхүүр, ТАМГАА аваад гавтай нохой шиг дуудаж хэн намаыг асуув гэдгээ болиж үз пиздец ЯЛТАН, уулзалтын туслахаар ажиллуулах өөр ЭМЭГТЭЙ олж ав амьсгаа ЯЛТАН У. ХҮРЭЛСҮХ

Avatar

Зочин 2023-05-10 202.21.100.210

Энэ одоо нөхөр нь л бичээд байдаг юм байх даа. Эхнэр чинь өөрөө хөдөлмөрлөх нөхцлөө зөвшөөрөөд хөдөлмөрийн гэрээ байгуулаад ажиллаж байгаа бол ингээд байх хэрэггүй дээ хө. Эхнэртээ ажлаа тайван хийх боломж өгөөч хө. Худлаа хардаад байдаг юм уу даа. Ичээч.

Avatar

Zocnin 2023-05-10 209.90.190.107

Oyun sanaani terguun bogdoo zalah gej bgaa ni saihan bnaa

Avatar

боловсрол 2023-05-10 66.181.166.134

Богдын эмэг эх өрөө төл!!!!!!!!!!!!!!!

Avatar

Нэргүй 2023-05-10 59.153.112.133

МАХН, түүний байгуулсан төр нь хэдхэн жилийн өмнө Монголчуудын оюун санааны нэгдэл болсон шашин сүм хийдийг устгачихаад, одоо болохоор ямар нүүрээрээ Х Богд тодруулдаг юм бэ ?!
Байгуулсан социализм нь устчихаад байхад МАХН байж л байдаг, устгасан шашин нь сэрэгчихээд байхад МАХН бай ж л байдаг, мөн сонин үзэгдэл ээ !
Оросууд фашизмыг устгасан мөртөө 77 жилийн дараа өөрсдөө фашист болдог шиг л марзан юм болж байна доо !

Avatar

Нэргүй 2023-05-10 111.109.36.34

Amirlan orshikh boltugai. Mongoliin oyun sanaanii negdel, tuv boloh boltugai. Zuvkhun Khalkhiin Bogd bish gej naidaj baina

Avatar

Нэргүй 2023-05-10 192.82.90.148

энэ хүүхэд насанд хүрээд би богд болохыг хүсээгүй гэж дуугарч магадгүй, хүний хөгжлөөрөө буддизм бас хоцрогдож бн

Avatar

irgen 2023-05-10 202.55.188.108

Mungetei humuus lam.mam bolj toglodog ** uoma.Hulan eserguutssen n zuv.Shashin tur 2 oo salgaj chadahgui.Tur tuund n oroltsood bdg n ymar uchirtai uom.Lamtai yvaad uls oron deeshlesen uom bnuu.Heterhii munhag.ruu urailj bn

Avatar

б 2023-05-10 64.119.25.51

Энэ хүүхэд ямар өөрийгөө Богд болгоод өг гэсэн биш хүүхдийг элдвээр хэлэхээ больмоор байнаа.

Avatar

Нэргүй 2023-05-10 59.153.112.133

Энд хүүхэд яриагүй, улс төрийн намын хуйвалдаан, төр шашны хуьгалдааныг л эсэргүүцэж байгаа хэрэг гэж ойл гогдож бнаа !

Avatar

Zocnin 2023-05-10 209.90.190.107

Udam ugsaa saitai mongokloo gesen seheeten ger buld torson mongolk huu maani Bogd bolj bgaa maani mongolkcnuud bidnii baharhal yum shuu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж