Х Богдыг тодруулж, залсан нь үнэн гэв

Хуучирсан мэдээ: 2023.02.27-нд нийтлэгдсэн

Х Богдыг тодруулж, залсан нь үнэн гэв

Х Богдыг тодруулж, залсан нь үнэн гэв

XIV Далай лам Монголд 2016 онд айлчилж, хэвлэлийн бага хурал хийхдээ X Богд Жавзундамба хутагт Монгол Улсад мэндэлсэн болохыг олон нийтэд зарласан. Гэхдээ нас балчир байгаа тул чухам ямар хүүхэд тодорсон талаар мэдэгдээгүй. Харин энэ жилийн сар шинийн 3-ны билэгт сайн өдөр X Богдыг тодруулж, залсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдах болов. Энэ талаар шашны зарим эх сурвалжаас тодруулахад Х Богдыг тодруулж, залсан нь үнэн гэдэг мэдээллийг өглөө.

Энэ тухай 2021 онд Монгол Улсын их сургуулийн Антропологи-археологийн тэнхимийн багш Ж.Лхагвадэмчигтэй ярилцахад "IX Богд Жавзундамба хутагт таалал барихдаа гэрээслэл үлдээсэн бөгөөд уг гэрээслэлд миний удаах дүр Монгол Улсад төрнө, дараагийн дүрийг миний багш XIV Далай лам тодруулна, X дүрийн Богд Жавзундамба хутагт улс төрийн үйл ажиллагаанд оролцохгүй зөвхөн шашин номын ажил эрхэлнэ гэж буй. IX Богд Жавзундамба хутагтын өөрийн хүсэлт, гэрээслэлийн дагуу XIV Далай лам тодруулсан гэж бодож байна. XIV Далай ламын буддын шашны ертөнц дэх нэр хүнд, нөлөө өндөр тул XIV Далай ламын тодруулсан дүр нь мөн тэр хэмжээгээр нэр нөлөөтэй, шашны хууль ёсны баталгаатай байх юм. Мэдээж дараа дараагийн дүрийг Монгол Улс өөрөө тодруулаад явж болох тодорхой арга зам хувилбар байж болох" гэдгийг хэлсэн байдаг.

Мөн тэрбээр "Х Богд Жавзундамба хутагтыг тодруулах эс тодруулах нь мэдээжийн хэрэг үндэсний аюулгүй байдалд тодорхой хэмжээнд нөлөөлнө. Шарын шашны гэсэн үгийн хувьд Монгол Улсад буддын шашны Гэлүг буюу шарын шашин давамгайлсан байдаг боловч нэр томьёоны хувьд Монголын буддын шашин гэсэн нэр томьёог хэрэглэх нь зүйтэй гэж боддог. БНМАУ-ын үед БНМАУ-ын Буддын шашны тэргүүн гэсэн нэр томьёо байсан бөгөөд мөн Жавзундамбын шашин гэсэн нэр томьёо ч байсан байдаг. Ер нь ямар нэр томьёо хэрэглэх вэ гэдэг нь улс төрийн нөхцөл байдлаас уялдан гарсан байдаг" талаар ярьж байв.

Дашрамд дурдахад, Х Богдын дүрд 2015 оны тавдугаар сарын 4-нд АНУ-д мэндэлсэн, Монгол Америкийн давхар иргэншилтэй хүү тодорсон гэх мэдээлэл ч зарим нэр бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байсан удаатай.

Түүний дэлгэрэнгүй ярилцлагыг энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
268
ТэнэглэлТэнэглэл
35
ЗөвЗөв
6
ГайхмаарГайхмаар
3
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж