“Х Богд тодрох нь Монгол Улсад ач холбогдолтой” | News.MN

“Х Богд тодрох нь Монгол Улсад ач холбогдолтой”

“Х Богд тодрох нь Монгол Улсад ач холбогдолтой”

“Х Богд тодрох нь Монгол Улсад ач холбогдолтой”

Монгол Улсын их сургуулийн Антропологи-археологийн тэнхимийн багш Ж.Лхагвадэмчигтэй Х Богдыг тодруулах асуудлаар ярилцлаа.  


-Сүүлийн үед X Богдыг тодруулах асуудал олон нийтийн сүлжээнд багагүй хэлэлцүүлэг өрнүүллээ. Ер нь X Богдыг Монголоос тодруулснаар бурханы шашинд ямар ач холбогдолтой вэ?

-X Богдыг тодруулах асуудал олон нийтийн сүлжээнд "хэлэлцүүлэг" өрнүүлэх бус цуу дам үг ярианууд, тодруулах нь зөв буруу, тодруулаад хөрш улсын дургүйг хүргэнэ гэсэн "дүгнэлтүүд" байна. Үүнээс хэдэн зүйл харагдсан. Олон нийтийн санал бодлыг түншиж харахын тулд үнэн худал мэдээ зориудаар цацсан, бусдад нөлөөлөхийг оролдсон, нөгөө талаар зөвхөн гарчгийг нь уншиж хөөсөрдөг савалдаг, бүхнийг мэддэг, мэдээлдэг байдал. Олон нийтийн сүлжээнд дуу ихтэй байгаа "сүлжээчид" олон нийтийн хэдэн хувийг төлөөлж чадах вэ.

Х Богд Жавзундамба хутагтыг олон нийтийн сүлжээгээр "хэлэлцээд" тодруулах үгүйг нь шийдчихдэг юм бол уг асуудлын талаар чиг үүргийн үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллага, буддын шашны сүм хийд, хуврагууд, судалгаа шинжилгээний байгууллага, судлаачдын хэрэг үгүй гэсэн үг.

Өөрөөр хэлбэл олон нийтийн сүлжээгээр хэлэлцээд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй христ, исламын шашны тэргүүнийг шийдэж болох нь. Аль нэг бизнесийн байгууллага, төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал, тэргүүнийг мөн хэлэлцээд шийдэж болох нь. “X Богдыг Монголоос тодруулснаар” гэсэн асуултыг асуултаар хариулахад Монголоос тодрохгүй бол хаанаас хэн тодруулж болох вэ гэж асуумаар байна. Хэрэв тодорхой чиглэл, бодлогоо тодорхойлоод тууштай үйл ажиллагаа явуулж чадах юм бол Х Богд тодрох нь Монгол Улс болон Монголын буддын шашинд ихээхэн ач холбогдолтой гэж харж байна.

-Монгол Улсад яг ямар ач холбогдолтой гэж. Шашингүй үзэлтнүүд бол эсэргүүцдэг?

-Миний харахад гадаад болон дотоод хоёр ач холбогдол байна. Гадаад бодлогын тухайд  ярихад манай зарим судлаачид бага улс том улсын бодлого явуулж чадахгүй, Монгол Улс соёлын зөөлөн хүчний бодлого явуулж чадахгүй гэсэн байр суурьтай байдаг. Миний хувьд бол Монгол Улс соёлын зөөлөн хүчний бодлого явуулах боломжтой бөгөөд соёлын нэгээхэн хэсэг болсон шашнаар дамжуулан шашны зөөлөн хүчний бодлого явуулах юм.

Уг шашны зөөлөн хүчний бодлого буюу өөрийн улсын эерэг дүр төрхийг олон улсад бий болгох, үүгээр дамжуулан өөрт татах, нөлөөлөх, олон улсын тавцанд өөрийн дуу хоолойгоо илүүтэй хүргэх, харилцаа холбооны суваг бий болгоход Х Богд Жавзундамба хутагтын нэр нөлөө, хүчийг хэрэглэж болно гэж харж байна.

Ази тивд буддын шашны зөөлөн хүчний бодлогыг идэвхтэй хүчтэй явуулж буй улсад гарцаагүй манай өмнөд хөрш Хятад болон бидний оюун санааны хөрш болох Энэтхэг улс орно. Исламын шашны хувьд жишээ нь Турк улс байна. Азийн буддын шашин түүн дотроо Их Хөлгөн, Очирт хөлгөний нэгэн төв болж болох боломж Монгол Улсад бий. Мэдээж хөнжлийн хэрээр хөлөө жийдгийн адил бодит нөхцөл байдал, боломж бололцоон дээрээ тулгуурлан ямар хэмжээнд явуулах талаар тухайн нөхцөлд таарсан бодлого, үйл ажиллагаа явуулах нь гарцаагүй.

Дотоодын ач холбогдлын тухайд ярихад нэгд, Монгол Улсын хууль, баримт бичгүүд түүн дотор “Үндсэн хууль”, “Төр сүм хийдийн харилцааны тухай” хууль болон Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд Монгол Улс дахь буддын шашны байр суурь, үүрэг, ач холбогдлын талаар тодорхой заасан.

Хоёрт, 2020 оны “Хүн ам, орон сууцны тооллого”-ын дүнгээр нийт шашин шүтэгч Монгол Улсын иргэдийн 86.2 хувь нь буддын шашин шүтдэг гэсэн статистикийн тоо байна. Тэр хэмжээгээр буддын шашны нөлөө нийгэмд байна гэсэн үг. Хэрэв иргэдийн олонх нь ислам эсвэл христийн шашин шүтдэг бол дотоодын нийгэм, улс төр, соёлын бодлогын түвшинд тухайн шашны талаар анхаарах нь зүйн хэрэг.

Буддын шашны өөрийн институцийн хувьд авч үзэх юм бол Богд Жавзундамба хутагтын институцийг одоогийн нөхцөл байдалд тохируулан сэргээн тогтоох нь монголын буддын шашинд ихээхэн ач холбогдолтой гэж харж байна. 1990 оноос хойш энэ чиглэл рүү алгуурхан явж ирсэн харагддаг. Энэ нь 2011 онд Монголын буддын шашны нийт сүм хийдүүд IX Богд Жавзундамба хутагтыг Монгол Улсын буддын шашны тэргүүнээр өргөмжлөн улмаар Монгол Улсын ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж соёрхон баталсан үйл явдал тодорхой харуулж буй. Буддын шашин өөрийн тогтсон институцтэй болсноор буддын шашин нийгэм болон сүм хийд, лам хувраг, сүсэгтнүүдийн өмнө хүлээсэн үүргээ илүүтэй биелүүлж чадна. Дээрх үндсэн шалтгаануудын үүднээс Х Богд Жавзундамба хутагт тодрох нь Монгол Улс болон Монголын буддын шашинд ач холбогдолтой гэж үзэж байна. Гэхдээ анхаарах зүйл бол саалиа бэлдэхээр саваа бэлдэх нь их чухал болов уу.

Шарын шашны энэ үйл ажиллагаа Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх үү?

-Х Богд Жавзундамба хутагтыг тодруулах эс тодруулах нь мэдээжийн хэрэг үндэсний аюулгүй байдалд тодорхой хэмжээнд нөлөөлнө. Шарын шашны гэсэн үгийн хувьд Монгол Улсад буддын шашны Гэлүг буюу шарын шашин давамгайлсан байдаг боловч нэр томьёоны хувьд Монголын буддын шашин гэсэн нэр томьёог хэрэглэх нь зүйтэй гэж боддог.

БНМАУ-ын үед БНМАУ-ын Буддын шашны тэргүүн гэсэн нэр томьёо байсан бөгөөд мөн Жавзундамбын шашин гэсэн нэр томьёо ч байсан байдаг. Ер нь ямар нэр томьёо хэрэглэх вэ гэдэг нь улс төрийн нөхцөл байдлаас уялдан гарсан байдаг.    

XIV Далай лам Монголд ирэхдээ X Богдыг тодруулсан гэж үнэн үү?      

-Далай ламын 2016 оны айлчлалын үед хийсэн хэвлэлийн бага хурал дээр XIV Далай лам X Богд Жавзундамба хутагт Монгол Улсад мэндэлсэн болохыг олон нийтэд зарласан. Гэхдээ нас балчир байгаа тул чухам ямар хүүхэд тодорсон талаар мэдэгдээгүй.

IX Богд Жавзундамба хутагт таалал барихдаа гэрээслэл үлдээсэн бөгөөд уг гэрээслэлд миний удаах дүр Монгол Улсад төрнө, дараагийн дүрийг миний багш XIV Далай лам тодруулна, X дүрийн Богд Жавзундамба хутагт улс төрийн үйл ажиллагаанд оролцохгүй зөвхөн шашин номын ажил эрхэлнэ гэж буй. IX Богд Жавзундамба хутагтын өөрийн хүсэлт, гэрээслэлийн дагуу XIV Далай лам тодруулсан гэж бодож байна. XIV Далай ламын буддын шашны ертөнц дэх нэр хүнд, нөлөө өндөр тул XIV Далай ламын тодруулсан дүр нь мөн тэр хэмжээгээр нэр нөлөөтэй, шашны хууль ёсны баталгаатай байх юм. Мэдээж дараа дараагийн дүрийг Монгол Улс өөрөө тодруулаад явж болох тодорхой арга зам хувилбар байж болох.

Богд тодруулах асуудалд монголчууд их болгоомжтой хандаж байгаа. Ямар нэгэн улс төрийн шалтгаан байна уу. Их гүрнүүдийн дарамт шахалт, эдийн засгийн  эрсдэл гээд Монголд энэ үйл явц яаж нөлөөлөх бол?

-Мэдээж, болгоомжтой хандаж зөв шийдвэр, бодлого болон үйл ажиллагаа явуулах нь зүйн хэрэг. Төсөл том байх тусмаа л анхаарал татна, бусад улсууд сонирхоно, тэр хэмжээгээр тэдгээрийн эрх ашиг хөндөгдөнө. Монгол Улсын Ерөнхийлөгч хэн болох эсвэл сумын засаг дарга хэн болох вэ гэдэгтэй адил зүйл. Богд Жавзундамба хутагт бол түүх болон шашны хувьд авч үзэх бол буддын шашны тэр дундаа Их хөлгөн, Очирт хөлгөний уламжлал бүхий улсуудын хувьд нөлөө бүхий лам нарын нэг гарцаагүй мөн. Хятадад XI Банчэн лам, Энэтхэгт XX Бакула ринбүчи, төвөдүүдийн хувьд XIV Далай лам, XVII Гармаба лам гэсэн нэр нөлөө бүхий лам нар байна.

Богд Жавзундамба хутагт бол зөвхөн Монгол Улсаар хязгаарлагдахгүй монгол туургатнууд, мөн Төвөдийн Жонан урсгал болон IX Богд Жавзундамба хутагтын шавь нар болох Орос, Тайвань зэрэг дэлхийн олон улсын буддын шавь нартаа нөлөөтэй лам юм.

Богдуудын тухай сонирхолтой түүхээс ярьж өгөөч? 

-Монголчууд яагаад Богд Жавзундамба хутагттай болсон, Алтан хан ямар учраас III Далай ламыг залан IV Далай лам монгол хүн болон төрсөн, Төвөдийн хаан Гүш хаан Төвөдийн өндөрлөгийг өөрийн эрхшээлд оруулсан шалтгаан, Манжийн хаан улс төрийн ямар бодлогоор богдуудын дүрийг Монголоос тодруулахыг хориглосон гээд түүхэн үйл явдлуудаас бид богдуудын түүх, ач холбогдлыг харж болно. Энэ талаар манай судлаачид арвин судалгаа хийсэн байгаа тул тэдгээр судалгаанаас хараад мэдэж болно.

Наймдугаар Богд Монголын тусгаар тогтнолд асар их хувь нэмэр оруулсан хүн. Өөрөө төвөд хүн атал бараг монгол хүнээс илүү Монголын төлөө зүтгэсэн байсан гэдэг?

-Наймдугаар Богд Жавзундамба хутагт бол гарцаагүй Монголын тусгаар тогтнолд гавьяа байгуулсан хутагт мөн. Наймдугаар Богд Жавзундамба хутагтын талаар төрийн шагналт түүхч, доктор О.Батсайхан гуай болон бусад судлаачдын дэлгэрэнгүй судалгааны бүтээлүүд бий.

-Богд, хутагт хувилгаан тодруулах талаар Төр сүм хийдийн харилцааны тухай хуульд ямар нэгэн заалт байдаггүй. Тэгэхээр ямар ёс жаяг, дэг, шалгуураар тодруулдаг юм бэ?

-Хутагт хувилгаад тодруулахад нэг талаар шашны өөрийн дотоод уламжлал ёс заншлыг баримтлан тодруулдаг. Мэдээж олон улсын хэмжээнд нөлөө бүхий дүрийг тодруулахад тухайн улсын төр оролцдог. Жишээ нь Хятадын 2007 оны “Төвөдөд дэлгэрсэн Буддын шашны амьд бурхадыг зохицуулах журам”-д хувилгаадыг дөрвөн ангилалд хуваан үзэж онцгой нөлөө бүхий хувилгаадыг тодруулах эсэх зөвшөөрлийг Хятадын Төрийн зөвлөл шийдэх мөн батламжлахаар заасан байдаг. Мөн гадаад улсын ямар нэгэн байгууллага болон хувь хүн хутагт хувилгаадыг тодруулахад оролцохыг хориглосон заалттай.

2020 онд АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп хууль болгон баталсан АНУ-ын Конгрессоос баталсан “Tibet Policy and Support Act” хэмээх баримт бичигт “Далай ламын залгамжлагч эсвэл хойд дүрийн талаарх бодлогын мэдэгдэл” (Statement of Policy Regarding the Succession or Reincarnation of the Dalai  Lama) гэсэн бүлэг бий. Уг бүлэгт “БНХАУ-ын засгийн газар эсвэл өөр улсын засгийн газар XIV Далай лам болон ирээдүйн Далай ламын залгамжлагч эсвэл хойд дүрийг тодруулах үйл явцад хөндлөнгөөс оролцох нь Төвөдийн буддын шашинтнуудын болон Төвөдийн ард түмний шашны язгуур эрх чөлөөг зөрчсөн хэрэг болно.” гэж заасан байна.

-Аравдугаар Богдод нэр сонсогдоод байгаа тэр хүүхэд яг мөн үү?

-Яг тэр хүүхэд мөн эсэхийг мэдэхгүй. Хэрэв IX Богд Жавзундамба хутагтын гэрээслэлийн дагуу XIV Далай лам тодруулсан хүүхэд мөн бол буддын шашинтнуудын хувьд мөн гэж бодож байна.

-Богд тодруулах үйл ажиллагаа улс төр, бизнес болгож харах хүмүүс байдаг. Жишээлбэл, шашны элдэв цол чимэглэлийг арай бизнес болгож, мөнгөөр зардаг юм биш байгаа гэсэн хардлага ч сошиалд байна лээ. Та энэ талаар тайлбар өгөөч?

-Хардах сэрдэх сэтгэл бол хүн бүрд л бий. Эрх мэдэл, нөлөөлөл өндөрсөх тусам ашиг сонирхол тэр хэмжээгээр их болно. Зуун хувь хүлээн зөвшөөрөгдсөн сонгууль болдоггүй биз дээ. Будлиантай хардалтай байсан ч гэсэн тусгаар улсын хувьд Ерөнхийлөгчөө сонгодог.

-Гандантэгчэнлин хийдээс Богдыг тодруулах комисс байгуулсан гэдэг. Энэ комисст ямар хүмүүс багтдаг юм бэ. Богдыг 2012 оноос хойш хайж байгаа гэдгийг хэлж байсан?

-2012 оны Цагаан сарын шинийн наймны өдөр IX Богд Жавзундамба хутагт таалал барьсны дараа комисс байгуулагдсан тухай сонсч байсан. Гэхдээ уг комисс нь тодруулах комисс байсан эсэхийг мэдэхгүй. Энэ талаар Гандантэгчэнлин хийдээс баттай тодруулах хэрэгтэй байх.

-Богд Жавзандамбыг түүхийн турш Банчин лам түүнийг соёрхон баталж ирсэн. Сүүлд Далай лам тодруулдаг болсон юм уу?

-Дангаар Банчэн лам тодруулж ирсэнгүй. “Өнгөрсөн түүхийг хэн өөрийн хяналтад авна, тэр ирээдүйг захирна” гэж үг байдаг. Нэг талаас түүх бичвэр бол улс төрийн бичвэр байдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
114
ТэнэглэлТэнэглэл
29
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

109 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ганхуяг 2021-08-27 64.119.26.121

Манайх зөөлөн хүчний бодлогод дахин нэрвэгдэх харанхуй руу алхахад бэлэн болсон орон. Бид зөөлөн хүчний тийм бодлого явуулж чадахгүй. Яагаад гэвэл Буддын гүн ухааныг бус огт мэдэхгүй номын дуу сонсож ламыг эрхэмлэн даган шүтдэг чанар нь улам цар хүрээгээ тэлж байгаа.

Avatar

Галдан 2021-08-27 66.181.161.2

Дэмий асуудалдаа тодоруулах нь ард түмнийг улам мунхаруулаад гандангийн хэд мөнгө олох боломж бүрдэж байгаан баян айлын хүүхэд эсвэл хамаатан садангын хүүхэдээ тодоруулж нэрд гаргах санааа үеийн үед байсан одооч байгаа бөөн луйвар мөнгө

Avatar

Engiin irgen 2021-08-27 202.55.188.44

Todruulsan n deeree

Avatar

Irgen 2021-08-27 202.126.88.32

Ene erunhiiduu buruu baih. Gol ni uls tur eldev yumand hutgaldahgui bh buh nutsliig hangasan tsagt boloh bh.

Avatar

Басаа 2021-08-27 202.126.88.154

Ш илэн дээр суу,ихаад номын хүчээр нислээ гэж тэнэгтэж байдаг хувилгаан хүртэл бийшүүдээ монгол хүн яахаараа улам бүр буруу тийшээ зүтгэж байдаг байнаа 21 зуун талдаа орлоо мунхаг минь

Avatar

Бааска 2021-08-27 202.126.88.154

8 богдтой байгаад монгол улс яаж мандан бадарсан бэ харийн дарлалд орж бөөс тэмбүүндээ баригдаад мөххийн даваан дээр богдгүй болж бөөс тэмбүүнээсээ салаа биздээ далай лам л гэнэ байгаад яагаад түвдүүд мухар сүсгэндээ баригдаад туйлын ядуу байгаа юм эрдэмтэн гуай чи түвдэд амьдар

Avatar

монгол 2021-08-27 202.55.188.41

ёстой том тэнэгт тэглээ гээд хэнд хэрэгтэй юм бэ нэртэйгээр нь бүүр шулуухан ХААНТ ЗАСАГЛАЛТАЙ БОЛЧИХООЧ ДЭЭ…

Avatar

Зочин 2021-08-27 202.9.46.150

Энэ багш ч бас л нэг би би гэж мэдэмхийрч мушгисан сошиалчин юм. Зохимжгүй авцалдаагүй зүйо үг цэцэррэ хэрэглэсэн. Угтаа бол болгоомжилох асуудал . Тодооуулаад батламжилах нь банчин лам болохоор хятад улсын нөлөө асар их болно. өнөөдөр биш юмаа гэхэд алс даа гарна. Их тунгаах асудал.

Avatar

Зочин 2021-08-27 162.156.112.204

Би буддын шашины гүн ухааныг биширдэг.Гэхдээ бид арайл дэндүү мухар сүсэгт автаад байх шиг.Хүн эргэж төрөх нь байж болох асуудал .Гэвч авилгад идэгдсэн, дээрээ суудлаа олоогүй манайхан Богдоо тодруулж чадар уу? Сонгуулий өгч чадахгүй байж Богдоо олж диилэх үү?Хуурамч хутагт хүвилгаадаа эргээд нэг хараасай! Зарим нэг нь фото модeл аятай л ceлфи хийгээд явах юм…..

Avatar

Зочин 2021-08-27 202.55.188.38

Төр нь төрөөрөө үлдэхийг лам наран ламаараа байж
эхлэх ёстой гэж дуугарч чадах хүн л 10 Богд байх ёстой. Зоримог бас итгэлтэй чанарын харж байж том болгоод тодоруулаарай. Гандан минь.

Avatar

ригжид 2021-08-27 66.181.177.204

Ингэвэл хятадын нөлөөллийн бүсэд л орно гэсэн үг. Ер нь хойд дүр тодруулдаг мухар сүсгээ болих хэрэгтэй. Ихэнх монголчууд одоо наадхийг чинь хүлээж авах ч үгүй.

Avatar

rec 2021-08-27 49.0.142.96

нүдний ялгаа гараагүй хүмүүс бас үзэх гээд байх шиг вайнөө

Avatar

Зочин 2021-08-27 202.55.188.38

Нүдний ялгаатайдаа барьцаараа байшин өрдөг хутагт хувилгаад тодоруулсан юм уу. Нарбанчин Ялгуусан гэх мэт.

Avatar

Зочин 2021-08-27 49.0.142.96

тодорсон юмуу даа. байдаг л нэг хар хүмүүс гээ биздээ. ялгасан чинь бүүр ялгадсаар "эмчилдэг".

Avatar

Зочин 2021-08-27 202.55.188.38

Хэн нь ялгадсаар эмчлээд байгаа юм бэ. Товч бичээч.

0 0
Avatar

жорлом 2021-08-27 49.0.142.96

ялгадасан худагт

0 0
Avatar

vétérinaires sans frontières суртал 2021-08-27 49.0.142.96

шашин си нтртэйгээ цуг сөнөх гээд урд өдрөө умалзаж байнаа

Avatar

ok 2021-08-27 192.82.77.130

сүүлйин үед гадны шашныхан гэрт орж ирээд, ээж аавын минь зураг , чингис хаан, хөх тэнгэрийн зургийг хуурамч шүтээн гэж хуцдаг болооод байгаан, их хааныг муулааад байгаа гарууд бол ерөөсөө л гадныхан байгаан, нөгөө өөрсдийнх нь бурхадаас илүү монгол хүний зүрх сэтгэлд байр эзлээд байхаар дэлбэрчих гээд байгаа юмдаааагуу хүн аугаа л байдаг юм бнаа, тэнгэрт дэвшисэн хойноо ч гадныханг сүнс нь хүртэл чичирүүлж бнаа шдээ,Чингис хааны маань сүнс нь хүртэл биднийг хамаг муу балайр гадны шашнаас хамгаа

Avatar

Зочин 2021-08-27 66.181.185.200

Их хаан маань Очирваань бурханы амьд дүр байсан шүү дээ.Жирийн хүн тийм том эзэнт гүрэнг тэгж богино хугацаанд байгуулах боломжгүй.

Avatar

Ok 2021-08-27 192.82.77.130

Za bitgii dongosood bai, uuruu helsen minii deer zuvhun h** tenger bgaa gej, zavsariin zuuchilagdachid yamar blson bilee tuuhend bgaa

Avatar

ok 2021-08-27 192.82.77.130

марко Поло монголоор аялж нутагтаа ирэхэд за тэнд ямар шашин шүтдэг юм гэхэд, тэнд шашиныг зүгээр л ярьж хэлэлцдэг юм бна гэж хэлсэн гэж байгаан, монголчууд өөрсдөө шашны асуудлыг зохицуулж шийддэг байсан болохоос , өөрсдөө шүтэж доошоо хэзээ ч ордоггүй байсан бөлгөө, бидэнд гайхалтай сайхан түүх бнаа, хүчирхэг хөх тэнгэр бнаа, аугаа их Чингис хаан бнаа, өөр юу ч хэрэггүй шүү, энэ элдэв шашнаас хол байгаарай , хүндэтгэнэ гэхдээ өөрсдө ө бүү ор, зөвхөн Их хаандааа залбир, их түүхдээ залбир,

Avatar

Зочин 2021-08-27 191.101.132.8

Зөв бичсэн байна. Манайхан юмны нарийн учрыг ойлгохгүй өнгөн байдлаар л хэрэгтэй хэрэггүй гэж хэрэлдэх юм

Avatar

~ 2021-08-27 49.0.142.96

өнгө хувирч солонгорох

Avatar

МОНГОЛ ХҮН 2021-08-27 202.55.191.130

МОНГОЛЧУУДЫН ШҮТЭЭН ШАРЫН ШАШИН БИШ…. ЯАГААД ГЭЭЧ, АНХ ЭНЭТХЭГТ ҮҮСЧ ТҮВДЭД ИРСЭН. МОНГОЛ УЛС ДЭЛХИЙН ДАЙДЫГ ЭЗЭЛСЭН 5-Н ЭЗЭНТ ГҮРЭН БАЙГУУЛСАН. ИЙМД ХЯТАДУУД МОНГОЛ УЛСЫГ МӨХӨӨХИЙН ТУЛД ШАРЫН ШАШНЫГ МОНГОЛД БОДЛОГООР НЭВТРҮҮЛСЭН. ИНГЭЭД ЭРЧҮҮД НЬ ЭРХ ЭРГҮҮЛЖ, БИЕ БИЕНЭЭ ЭМЭЛСЭН, ЭМЭГТЭЙЧҮҮД НЬ ХҮҮХЭД ГАРГАХГҮЙ, МОНГОЛ УЛС МӨХӨХДӨӨ ТУЛСНЫГ ТҮҮХ ГЭРЧИЛНЭ. МОНГОЛД ШАРЫН ШАШИН ДЭЛГЭРСЭН ҮЕДЭЭ ДАНДАА УРУУДАЖ БАЙСАН Л ТҮҮХ БАЙНА. БИДНИЙ ШҮТЭЭН БОЛ ААВ ЭЭЖ% ӨВӨГ ДЭЭДЭС ЭХ ОРОН МИНЬ ШҮҮ

Avatar

Зохиолч Л.Пүрэвдорж 2021-08-27 192.82.68.230

Шарын шашин, загалмайн шашин, лал шашин аль аль монгол сэтгэл оюунаас урган гараагүй, харь сэтгэл санааны шашин. Монголын язгуур шүтлэг бол Орчлонт ертөнцийг ухаарах Монгол Тэнгэризмийн философи суурьтай Тэнгэр шүтлэг. Тэнгэр шүтлэгийг мөхсөн гэж зарим хүн эндүүрдэг. Огт мөхөөгүй, монгол хүний сэтгэлийн гүнд одоо ч оршсоор байгаа. Эцэг тэнгэр, эх газартаа цайныхаа дээжийг өргөж, Хан хурмаст минь, Хатан дэлхий минь гэж залбирдаг. Энэ бол сэтгэлийн гүнд оршиж буй Тэнгэр шүтлэг мөн.

Avatar

Үргэлжлэл 2021-08-27 192.82.68.230

Тийм болохоор Монгол хүн болгон, Монгол ертөнц Мөнх Тэнгэрээ л сүсэг байвал өлзийтэй. Шарын шашин Богдоо тодруулах энэ шашиндаа зөв биз ээ. Гэхдээ Түвдийн Далай лам биш, Монголын шарын шашин өөрөө өргөмжлөх ёстой. Тийм шинэ журам тогтоох учиртай. Тэгэхгүй бол Түвдийн дараагийн далай ламыг Хятад тодруулах нь гарцаагүй. Тэр үеэс Монголын Богдыг Хятад тодруулж өргөмжилдөг болно гэсэн үг. Ийм болох нь зөв гэж үү? Энэнээс одоо л сэрэмжлэх хэрэгтэй. Ийм журамтай болох бүрэн боломжтой.

Avatar

Үргэлжлэл 2021-08-27 192.82.68.230

Заавал хэрэгтэй юм бол одоогийн Далай ламаар " Монголын шарын шашны Богдыг энэнээс хойш Монголын шарын шан зөвлөл тодруулж байхтун " гэсэн зарлиг алдуулаад баримтжуулах авчихаж ч болно гэж бодож байна. Ер манай Богдоо хэрхэн өргөмжлөх нь хэнд хамаатай юм бэ? Гагцхүү өдгөөгийн Далай ламыг мэнд сэрүүн байхад л энэ шинэ журмаа ёсчлон авах хэрэгтэй юмсан даа.

Avatar

уяараах юмуу or хүчээр хүлж уяах юмуу 2021-08-27 49.0.142.96

нам цэргээр далайлгасан шүтлэг ч гэж одоо юу билээ.

Avatar

Зочин 2021-08-27 66.181.185.200

Шарын шашныг үүсгэн байгуулагч 2 дугаар Будда хэмээх Богд Зонхав чинь Монгол хүн юмаа шарын шашин бол яах аргагүй бидний шүтэх ёстой шашин мөн.

Avatar

сүүлчийн шашин 2021-08-27 49.0.142.96

хуучнаар явах боломжгүй. зөнхайв аягаа хөмөрч тавьсан

Avatar

Зочин 2021-08-27 202.21.107.121

Богд нь төрдгөө төрөөд байж байгаа биз. Харин тодруулбал хэр халтай бол. Том болохоор нь тодруулбал зүгээр юм даа.

Avatar

Зочин 2021-08-27 202.55.188.38

Тодрох нь гарцаагүй. Гэхдээ төрийн томчууд юмуу толгой баян айлаас төрвөл шал худлаа. Тэд бол Монгол банкны мөнгөөр Монголоо худалдаж баяжсан хулгайч нар. Хүний гар хүрээгүй мэт шижэр айлд л төрсөн бол тэр үнэн болов уу. Хүнд тусархуу хөдөлмөрч хөрөнгөнд шуналгүй эрдэмд дуртай буянд сэтгэлтэй тусд хичээнгүй үнэнд баттай. Үгэн хуурмаггүй үйлдэл нь төвөггүй. Гал мэт зогсож ус мэт тэжээх нар мэт алсийг тольдогч сар мэт харанхуйг гийгүүлэх айлд төрсөн болов уу.Шим шим шим чухал.

Avatar

Интернэттэй Монгол 2021-08-27 202.9.40.98

Хэдий хүн болгон үгээ хэлэх эрхтэй ч олон нийтийн цахим орчинд ядаж 10 жилээ төгссөн хүнд коммент бичих эрхийг нь өгдөг байх юмсан. Энд бичсэн комментуудын тал нь өвгөнтийн хөндийн архичид байнашд. Үзэл бодол нь ямар ч үнэ цэнэгүй, шүүмлэл байхгүй, зүгээр л хогийн пүнкэр. Ганц мэйл хаяг яаж нээдгийг ч мэдэхгүй хүмүүс интэрнэтэд орох нь нялх хүүхдэд хутга бариулсантай адил байналдаа.

Avatar

бөөнхир бонхан гэнээ 2021-08-27 49.0.142.96

80-иад оноос дээшх нь билүү байи байи гэчижээ бас. хаха. шимгүй хог шаар ч гэх шиг. нялхаанууд амжихгүй л дээ, хутганы ирэн дээр түрхсэн бал долоож.

Avatar

Poor Mongol Idiots 2021-08-27 202.9.40.98

Соёлоо мэддэггүй, өөрийн identity-г ойлгодоггүй, соёлын олон талт байдлын талаар сонсоочгүй хүмүүст илжигний чихрүү хийсэн алт, буруу харсан нүхэнд туссан нар шиг мэдрэгдэх нь аргагүй ээ. 21-р зуунд төрсөн цөөхөн хэдэн ахар насандаа бүхий л насаараа мулгуу амьдрах хувьтай төрсөн нь та бүхний буруу биш ээ. Угаасаа л энэ нийгэм нь өөрөө маш хэцүү үйл явдлуудыг туулан арай гэж өндийн сууж байгаа хүн шиг л байгаа юм. Хүн төрөлхтний түүхэнд мулгуу тэнэгийн абсолють тууль болсон хөөрхий сүрэг хүн хог.

Avatar

Зочин 2021-08-27 202.21.109.62

бүх төрлийн шашинг хязгаарла

Avatar

СҮХБААТАР 2021-08-27 66.181.185.191

АРАВДУГААР БОГД МААНЬ ХУРДАН ЗАЛАРЧ АРД ТҮМНИЙХЭЭ ГЭРЭЛ ГЭГЭЭ НЬ НЬ БОЛООЧ.

Avatar

ЗОЧИН 2021-08-27 202.126.89.40

ШАШИН ХЭТЭРВЭЛ ТЭР УЛС СҮЙРЭЛРҮҮГЭЭ ЯВЖ БАЙГААГИЙН ТОД ШИНЖ ШҮҮ !!!

Avatar

Зочин 2021-08-27 202.126.88.140

Маш зөв ярилцлага болжээ. Антропологи гэж юу болох талаар ойлголтгүй учраас зарим хүмүүс хаа хамаагүй дайрч давшлаад байх шиг ээ. Тэдэнд шинжлэх ухааны мэдлэгээ өргөжүүлээрэй гэж хэлмээр байна шүү. 😉

Avatar

тийм. шинжлэх ухааны мэдлэгээ өргөжүүлмээр 2021-08-27 49.0.142.96

бурханы шашны төв үү, буддийн шашны төв үү гэдгээ шийдээгүй, ламаизм уу шар уу юу вэ. бага хөлгөнөө хасаад их хөлгөн, очир хөлгөн гэнэ үү. буддааг тэгвэл хасчаарай. муу хийрхүү сектүүд.

Avatar

Зочин 2021-08-27 64.119.21.20

9r bogd haaniig todruulah ni mash zuv zuitei asuudal.Bogd haaniig todruulahad mongolchuudiin zarim heseg ni bolgoomjilj bas esrguutsej baigaa ni umnuh sotsializmiin ueiin surtal uhuulga,helmegduulelt,zuvlultiin daranguilal,marksizm,leninizmiin uzel surtliig olon arvan jiliin tush surtalchilj baisantai holbootoi tiim bolohoor ardchilsan oron bolj olonhiin shiidvereer asuudlaa shiiddeg uls l yam bol ergelzej,teenegelzeed bailgui olon myangan jiliin ulamjlal,huchirheg uvug deedsee dagaad todruul

Avatar

XIX-р зуун 2021-08-27 49.0.142.96

хуучин ёсоор байхгүй гээд шинэ нь ч алга. эмзэг сэдэв дээр дөрөөлж босож ирэх юм уу одоо тэгээд яах юм. хэмжээ мэдлэг нь тийм бол тэрийгээ л ярьж дээ. юугаараа баян түүгээрээ. аркс эркс лерксыг чинь мань нь үзээгүй. нөхөж үзүүлэх нь үү. ядаргаатайн бэ. эхнээсээ л нөгөө улиг болсоо мэддэгээ яриад уналаа

Avatar

Хамба Чойжамц гуай 2021-08-27 108.53.177.147

Энэ нийгийг хойш татсан мунхрал хийрхэлийг зогсоож улс эх орондоо тус болооч. Энэ хүниы яриад байгаа шиг Хятадтай харгалдах бодлого юм бол бүр хэрэггүй шүү

Avatar

Зочин 2021-08-27 202.21.107.121

Тэгээд хятад даа дагаар орох уу.

Avatar

Зочин 2021-08-27 191.101.132.8

Ирээдүйд Хятададын кодони болно гэдгээ мэддэг ч юмуудаа үхэр Монголууд

Avatar

Zochin 2021-08-27 103.68.107.114

Богд хувилгаантай болбол гадаад гэхээсээ дотороо маш муу юм болно богдоор дамжуулж эрх мэдэлтэй болох гэсэн нэг хэсэг боон гай тарина

Avatar

Зовлон боллоход лам таргална гэж 2021-08-27 103.212.118.235

Үнэн тэнэг лам одоо дутав гэж

Avatar

хар шар 2021-08-27 49.0.142.96

одоо тэр налайсан үе өнгөрч дуусч байна. дараагийн хүрд араа level нь ажиллаж эхлэх нь. хэмжээ болоод тулвал автоматаар өөрөө ажиллана. дарга нар мар идэж уудаг, албаа ашиглаж цайрдаг нтр дууслаа.

Avatar

Зочин 2021-08-27 64.119.19.77

mongoliin hugjil uragshaa bish hoishoogoo uhrah n dee unendee lam nar bol tui ch hereggui baylag buteedegui humuusiig munharuuldag niigemd ogt hereggui humuus

Avatar

ХУУЛЬЧ 2021-08-27 192.82.64.190

МОНГОЛД МОНГОЛ ЗҮРХ СЭТГЭЛТЭЙ ГАДАНГИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА БАЙХАД БОЛНО ,,,,,ТҮҮНЭЭС ИЛҮҮ ЮМ БОДОЖ МУНГИНААД ХЭРЭГҮЙ ,,,,БИД ЯМАР ТӨВД БИШ ,,,,,,,БИД ТУСГААР ТОГТНОСОН ТҮҮХЭН ТӨРТ ЁСТОЙ БҮГД НАЙРАМДАХ УЛС,,,,ТЭГЭЭД Ч ТӨР, ,СҮМ ХИЙД ТУСТАЙ БАЙНА ГЭЭД ҮНДСЭН ХУУЛЬДАА ЗААСАН БОЛОХООР МОНГОЛД ДАХИАД НЭГ САЙН ДУРЫН УРАН САЙХАНЧ ЕРӨНХИЙЛӨГЧ ХЭРЭГҮЙ ,,,,,

Avatar

ширээнд өрж өргөнө 2021-08-27 49.0.142.96

их дордохоор түмэн юм дайж тахилга үйлддэг юм шиг байгаа юм, хөөулчаа. гацаа саадыг арилгаад өгөөч, гай залуулоод өгөөч гээд

Avatar

хааул и ч чгэх шиг 2021-08-27 49.0.142.96

богдоо хайрсан б**в хайрла. ккк. цагаан сараар төв гандангаас тамгатай хайрцагтай б**в авсан. шал хульхи болсон байнлээ. бүгдий нь хаясан.

Avatar

чимээгүй пантомимо үзэх нь ээ 2021-08-27 49.0.142.96

саваасаа илүү шим нь чухал. сав болсон нь ч алга, шим ч гүй. ийм байвал институц дотроосоо ажиллаж цэвэрлэгээ үе үе явуулна. школууд номгүй юмнуудыг явуулна. конгресс байна уу, хача энд хамаагүй.

Avatar

Зочин 2021-08-27 203.91.115.48

Segstsagaan bogd l bhad hangalttai uur bogd hereggui haha

Avatar

Зочин 2021-08-27 202.21.107.98

Bogd todrrultsan bgaa um bol odoo yag zarladag tsag ni shuu dee. Bid hyatadiin ediin zasgiin horigt orchood bgaa ene uedee l zarlasan ni deer

Avatar

Зочин 2021-08-27 66.181.161.58

Za commetchid dutaa iim geopoliticiin asuudlig gandan gantsaaraa shiidev gej dee. Shashi. Tur tusdaa gej zaasan ch undesnii ayulgui bdal yarltsaad shiidsen biz. Aahiggui bol nam darah bsan biz.

Avatar

Зочин 2021-08-27 122.201.22.162

Шашинтэй их хутгалдвал Түвдийн араас орж улсаа ч алдаж мэднэ.

Avatar

Зочин 2021-08-27 66.181.185.200

Тэгээд яагаад солонгос 5 алхаад нэг христийн сүмтэй хүн амын 70 хувь нь сүмдээ очиж уйлж дуулдаг байж төвдийн араас ороогүй байгаан.Адилхан шашин шүү дээ

Avatar

Зочин 2021-08-27 203.91.115.49

Одоо залуус минь ажиллах хөдөлмөрлөх хэрэгтэй Энэ олон лам залуусыг том бүтээн байгуулалтанд татан оролцуулая

Avatar

ЗОЧИН х 2021-08-27 59.153.86.36

Хурдан тодруулах хэрэгтэй Далай багшийг Монголд авчирлаа гэж хятад хилээ хааж байсан Одоо Хятад улс л баахан тролл ажиллуулж сошиалаар дүүрэн х****л зүхэл урсгаж бн ,8 -р Богд бол Монголыг тусгаар улс болгож өгсөн түүхэн гавьяатай хүн байлаа ,

Avatar

зочин 2021-08-27 202.179.27.8

Түвдийн араас орох гээгүйн бол энэ солиорлоо зогсоо

Avatar

ЗОЧИН 2021-08-27 59.153.86.36

Чиний зогсоохыг чинь ёстой харчихая , Хятадууд хилээ л хаана биз ,2017 онд Далай багшийг Монголд ирэхэд бас дарамталж хилээ хааж байсан ,Монгол улсын 80 % нь шүтдэг буддын шашины тэргүүн 8 -р Богдын гавьяагаар Монгол улс тусгаар тогтнолоо олж авсан юм шүү ,1911-онд Манжын төр нуран унасан тэр агшиныг Богд маш сайн ашиглаж тусгаар Монгол улсыг байгуулж байлаа,

Avatar

Зочин 2021-08-27 64.119.19.77

yag unendee mongoliin tusgaar togtonoliig stalin avj ugsun tuuhee unsh

Avatar

зочин 2021-08-27 59.153.86.36

ха ха ха

Avatar

connoo 2021-08-27 202.179.21.249

solioop byydaad alchixn shvv

Avatar

Зочин 2021-08-27 202.9.46.16

Улс бутарч байхад шашинаар нэгтгэх оролдлогоор Богд тодруулсан. Одоо тусгаар 1 улс байхад Богд тодруулбал хагарлын үүдийг нээнэ. Та нар хараарай Богд тодорвол хийд бүр том нэртэй Эсрэг хутагтуудыг гаргаж ирнэ. Дараа төрөл гэсэн энэ бурангуй есыг халах хэрэгтэй. Чойжамц хамбыг сонгодог шиг л 1 том ламаа тэргүүнээрээ сонгоод болоошд. Эсвэл хаант улс болгох гээд бн уу.

Avatar

зочин 2021-08-27 59.153.86.36

1911 онд Манжийн төр задран унасан тэр эгзэгтэй мөчид 8-р Богд л ард түмнээ уриалан зоригжуулж Монгол улсыг тусгаар улс болгосон ,Монголчуудын 80 % нь шүтдэг бүддын шашины тэргүүнээ ТОДРУУЛАХ НЬ МАШ ЗӨВ,

Avatar

Зочин 2021-08-27 202.21.100.210

Сүүлийн үед сонин хачин их юм сонсох хамгийн хамгийн орлого бага ард түмэн хэрэглэдэг боловч байгальд ээлтэй Приус машиныг хориглоно гээд Хэнтийгээс төрсөн ирсэн нэг банди ярина . Номун хаан гэх шиг нэг нөхөр цол авлаа одоо 10-р Богд гээд хошуураад явлаа Монгол улсын эдийн засаг ард түмний аж амьдралыг дээшлүүлэх их л ажил байгаа шүү дээ корона вирусын халдварыг бүрэн хяналтандаа авч урд хойд хилээ нээх нүүрсний экспортоо нэвтрүүлэх ажил хөөцөлдөхийн оронд Приус гээд хашгираад байх юм

Avatar

Sergln 2021-08-27 149.3.170.147

Эмэгтэй ажилтан үүдэндээ суулгаж бахаа хангагдаг Kozel Хүүк /Нас 53/ одоо болноо, зальжин энерги сорогч этгээд элдвээр ордонд дарамтлахаа бас зогсоо, /illegal/ёрын гийгүүлэгч

Avatar

121 2021-08-27 43.228.131.149

Зайлаа

Avatar

Ард түмэн 2021-08-27 202.9.47.8

МАН гарууд бүр солиорчээ.Чойжамцыг ханаар өргөмжилсөн нь Х богдыг тодрууллаа зорилгоор зориуд зохион байгуулсан шоу.богдыг тодруулах огтхон ч шаардлагагүй.Зүгээрл мөрөөрөө м өө унжуулаад мөрөөрөө байж
Байсан нь дээр."8-р богд хаан болсныхоо дараа Монголыг нэгтгэх гэж байсан хүмүүсийг бүгдийг нь алсан, хордуулсан, цохиж алсан,Чин Ван Ханддорж Сайн ноён хан Намнансүрэн гээд дүнд алуулсан гашуун үнэнийг бүү март.Улс орноороо ядуурчихсан байж бас нэг хоолны саваар юу хийх вэ

Avatar

Зочин 2021-08-27 66.181.186.138

ӨНГӨРСӨН ТҮҮХИЙГ ХЭН ӨӨРИЙН ХЯНАЛТАД АВНА ТЭР ИРЭЭДҮЙГ ЗАХИРДАГ !

Avatar

үнэн 2021-08-27 192.82.66.247

Бурханы асуудлыг ашигтай юу ямар вэ гээд хүмүүс зөвлөж байгаад шийддэг бол энэ улс төр. Үнэхээр Бурханы шашин юм бол Тэр өөрөө хаана хэнийгээ сонгохоо мэддэг байх ёстой.
БИДНИЙ ГОЛ АСУУДАЛ ҮНЭХЭЭР БУДДАГИЙН ШАШИН ҮНЭН ҮҮ, НЭЭРЭЭ БҮТЭЭГЧ БАЙНА УУ, АЛь ШАШИН ҮНЭНИЙГ ЗААЖ БАЙНА ВЭ ГЭДГИЙГ МЭДЭХ ХЭРЭГТЭЙ БАЙХ. ТҮВД БУДДЫН ШАХСНЫ ТӨВ ШҮҮДЭЭ. БИДНИЙ ИРЭЭДҮЙ ИЙМ Л БАЙНА.

Avatar

Зочин 2021-08-27 192.82.81.175

Тэр дэлхийн ш/ухааны төв АНУст ч ерөнхийлөгч нь библи дээр тангараг өргөдөг. Орос ч гэсэн 1948 оноос сүмээ сэргээгээд шашнаа шүтээд явсан. Яагаад гэвэл шашиндаа байгаа юм бишээ. Шашин нь өөрөө ард түмнээ хүнлэг энэрэнгүй, ёс суртахуун, түүх, нийгмийн хэм хэмжээг тогтоож өгдөгт байгаа юм. Ер нь энэ доор бичсэн хүмүүс нь Монгол улсыг шашингүй, эв нэгдэлгүй, ёс суртахуунгүй, нийгмийн чиг баримжаагүй, түүхгүй хүн сүрэг байлгах сонирхолтой Гитадын захиалгаар бичиж байгаа байх.

Avatar

Irgen 2021-08-27 202.9.40.27

Bogd lamaa hurdan zaliya

Avatar

5112 2021-08-27 202.55.191.130

“Х Богд тодрох нь Монгол Улсад ач холбогдолтой” ….. АЧ ХОЛБОГДОЛ НЬ: АЖИЛГҮЙ ЗАЛХУУЧУУД, ЯДУУСЫГ БИЙ БОЛГОНО. АЖИЛЧИН ТҮМНИЙ ТАТВАРЫН МӨНГИЙГ ШИМЭГЧЛЭН АМЬДРАГСАД БИЙ БОЛНО. УЛСЫН ХӨГЖИЛӨӨС ХОЙШ ТАТНА. ХҮН АМЫН ӨСӨЛТ ЗОГСОНО.
ШУУД ХЭЛЭХЭД: ХАР ТАМХИ БОЛ АРД ТҮМНИЙГ МУНХРУУЛАГЧ ХАР ТАМХИ ГЭДЭГ ҮНЭН ШҮҮ.
МОНГОЛЧУУДЫН ШҮТЭН ДЭЭДЛЭХ ЗҮЙЛ БОЛ: ӨВӨГ ДЭЭДЭС, ААВ ЭЭЖ, УУЛ УС, ГАЗАР ШОРОО ЭХ ОРОН МААНЬ ЮМ ШҮҮ. ХАА БАЙСАН ЭНЭТХЭГЭЭС ҮҮСЭЛТЭЙ, ХЯТАДААС БОДЛОГООР МОНГОЛ УЛСЫГ МӨХӨӨХ ГЭЖ ИРСЭН н**ш

Avatar

Зочин 2021-08-27 202.179.25.250

“Өнгөрсөн түүхийг хэн өөрийн хяналтад авна, тэр ирээдүйг захирна”

Avatar

иргэн 2021-08-27 76.107.165.63

Монголд шарын шашин буюу гэлэгпагийн шашныг бүрмөсөн хориглох хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-08-27 192.82.81.175

Шашингүй үзэлтнүүдийг ойлгож байна. Гэхдээ нэг юмыг ойлго. Яагаад 1937 оноос монголын том толгой лам ноёд нарыг Оросууд хороосон бэ. Тэд чинь монголын бүх сэхээтнүүд байсан юм. Тэгээд үлдсэн мунхаг ардуудад шашин хар тамхи, Монгол түүхгүй, Чингис хаан байгаагүй, байсан ч түрэмгийлэгч гэж зааж эхэлсэн. Энэ нь түүхээ буруушааж, өвөг дээдсээ үгүйсгэж, аавыгаа ч мэдэхгүй, худлаа ш/ухаан ярьсан, юу ч хийх чадваргүй, бүхнийг харлуулсан, довоо шарлуулсан, мэдэмхийрэгч, хүнлэг чанаргүй нийгэмтэй болгос

Avatar

Зочин 2021-08-27 192.82.64.208

ene shasni medrel muutai hunii munguur amidraad surtsan hulgaich narig zailuulah yumsan. ard irgedeeree tetguuldeg davardag tegeed niigmiin daatgalaa tulduggui muusain novshnuudiig bugdiig n tuvdruu huuh yumsan. ter tuvdduu l tejeever amitan shig amidran biz! p***a, amidral devshilted gai bolood yavaad baih yum. burhan burhan geed h*****d baigaa humuus n tegeed burhaniihaa oronruugaa zailna biz, yadargaa

Avatar

Суурь 2021-08-27 103.14.37.6

Монголд гай болох энэ тэр нь яахав, шүтэх эсэх нь ч яахав, хэний хүүхэд тодрох нь бүр ч хамаа алгна, явж явж Буддын шашны удирдлагыг Хятадад бүрэн алдаж болохгүй шүү дээ, тиймээс тодруулах нь гарцаагүй зөв л дөө, тэд бидний нэг гар хөл байр суурь байх хэрэгтэй биздээ олон түмэн минь

Avatar

зоч 2021-08-27 202.21.116.130

Дэлхий нийт 5G технологи, блокчэйн, хиймэл оюун ухаан ярьж байхад манайд богдын хойд дүр тодруулна гэх

Avatar

Зочин 2021-08-27 66.181.164.211

Монголд гай бололгүй хол очиж үхэцгээгээчэээ, улам мунхарч, улам хойшилно бсдаа юмаа

Avatar

зочин 2021-08-27 192.82.78.173

Shariin shashin mongold hereggui !

Avatar

Saak 2021-08-27 202.179.11.230

Далай лам хойд дүрээ тодруулахгүй гэж 2010 онд Еврод-д айлчлал хийхдээ илэрхийлсэн байдаг. Яагаад Монголчууд ингэж туйлшраад байгаа юм бэ. Одоо байгаа бүтэц болон өөрсдийн хийж байгаа болон хийсэн зүйлээ харах хэрэгтэй. Нэг ч татвар буяны үйл ажиллагаа хийж байгаагүй. Ард түмний сэтгэл хязгаартай шүү.

Avatar

Зочин 2021-08-27 66.181.164.211

энэ лам нар Монголд гай бололгүй хол очиж үхэцгээгээчэээ, улам мунхарч, улам хойшилно бсдаа юмаа

Avatar

enko 2021-08-27 192.82.65.182

ene sharin shashind mongol geh yum estoi tui ch baihgui shuu! ene unshsan bolood hun huurch mongo saagaad baidag tuvd nomnuudaa yaagaad odoo boltol mongol heleer orchuulahgui baina?orchuulaad mongol heleer unshih yum bol estoi hend ch hereggui elii balai zuil gedeg ni oilgomjtoi boloh uchraas orchuuldaggui.sharin shashin mongold dandaa gai bolj irsen,mongol uls 20-r zuuni eh gehed yag mohliin irmeg deer ochson baisan.selem bariad eh ornoo hamgaalah estoi 150000 erchuud ni shaldan lam bolood odor

Avatar

Зочин 2021-08-27 139.5.218.133

Эх монгол бичиггүй рлж хараагүй болохоор чи олон юмыг үгүйсгэж байгаа байх

Avatar

Зочин 2021-08-27 202.126.89.227

Балайрсан солиорсон богд вэ хэгд хэрэгтэй юм

Avatar

Зочин 2021-08-27 180.229.107.121

Zailaacheee

Avatar

21-р зууны залуучууд урд хойд дүр тодруулдаг мухар сүсгийг ойлгох уу 2021-08-27 202.21.100.210

21-р зуун шинжлэх ухаан ямар хурдтай хөгжиж байна сансар, машин техник, гар утасны, гээд гайхамшигууд гарсаар л байна.Буддын урсгал өөрчлөн шинэчлэгдэх ёстой шинжлэх ухаан хөгжсөн 21-р зууны залуучуудыг мухар сүсэг болон амандаа юу уншаад байгаа нь мэдэгдэхгүй Түвдийн хэллэг дараа үеэ тодруулах хойд үе гээд энэ мухар сүсгээр итгүүлэх юм вэ?

Avatar

Зочин 2021-08-27 66.181.185.200

Наад блокчейн, 5G, хиймэл оюун ухаан чинь хөгжил биш.Эрдэмтэй том лам нар тэрнээс чинь илүү гайхамшигийг үзүүлж асар олон амьтанд тус болж байдаг юм.Тэр мундаг шинжлэх ухааны бүх салбарын эрдэмтэд Далай багш дээр очиж мэдэхгүй юмныхаа гаргалгааг асуудаг юм нэтээр дүүрэн байгаа даа.

Avatar

Зочин 2021-08-27 103.14.36.18

Энэ шашныг устгавал таарна.

Avatar

Зочин 2021-08-27 66.181.164.211

Монголд гай бололгүй хол очиж үхэцгээгээчэээ, улам мунхарч, улам хойшилно бсдаа юмаа

Avatar

Зочин 2021-08-27 202.179.21.194

Богд тодрохгүй болохоор монгол болохгүй байгаа юм уу

Avatar

Зочин 2021-08-27 66.181.191.161

MAN mongold shashniig ustgasan ni haas haa ch bultahgvi vnen ! Tvvnii vr dvnd mongol hvn bug chutgur bolchood burhan shashniig esergvvtsej bna. Ene bol viliin vr!!!

Avatar

ЗОЧИН 2021-08-27 192.82.92.201

ккк, Та нар наад илий балай юм аа орхиоочээ, Хүнд бодит тус хүргээч ээ,

Avatar

Зочин 2021-08-27 66.181.164.211

Ёстой үнэн дэээ

Avatar

Зочин 2021-08-27 103.26.195.245

Богд нтр гэж бгад урд хилээ нэг мөсөн хаалгах гэж бган

Avatar

21 2021-08-27 202.55.191.130

UVCHTEI SDAKUUD

Avatar

Зочин 2021-08-27 202.179.24.54

Өнгөрсөн үетэйгээ зууралдаж, дандаа түүхээрээ амьдарч, шинэ амьдрал зохиохоосоо залхуурах нь өнөө үед ч инновац гэдэг юмыг хөгжүүлэх сэтгэлгээг дараад байна. 20 дугаар зуунд Богд үгүйгээр Монгол улсын сэргэн мандалтын үе байв. Одоо үүнийг эргүүлэх гэж байгаа бол ард түмэндээ гай л тарих нь дээ. Шарын шашин байж болно гэхдээ төрийн хэмжээнд хэрэггүй гэдгийг хэлэхээсээ хүн бүр л айна доо. Энэ багш ч гэсэн айж байна. Их сургуульд 21 дугаар зууны хүн бэлтгэх үүрэгтэй хүн 17 зуунаа санагалзах юм.

Avatar

Зочин 2021-08-27 139.5.218.133

Антропологи намтар судлала олон янзын судлал байдгымш дээ… чам шиг өдөрт хэдэн халиар бор цаас ахуйн юм судлаад явдаггүй юм энэ хүн

Avatar

Зочин 2021-08-27 192.82.80.49

Богд нь тодорчихоор хатаныг нь яах билээ??!! Бас тодоруулах уу? Богд хатантай байх уу?Хатанаасаа өөр эмэгтэйтэй байж болох уу? Хатангүй Далай лам шиг байх уу? Хатан нь Монголд төрөөгүй Орост төрчихсөн байвал яах уу? Богдын хатан өөр хүнтэй явалдвал яах уу? Богдын хатанаас хүүхэд гарвал яах уу? Тэр хүүхэд нь дараагийн Богд болох уу? Эмэгтэй хүүхэд байвал Богдыг залгамжлах уу? ……. гээд бөөн бөөн асуудал босож ирэх юм бн?!

Avatar

Зочин 2021-08-27 66.181.178.133

Энэ дан шашны асуудал биш.Тусгаар тогтнолын асуудал.Мэдэхгүй нь олон юм хуцахгүй байна уу!Эсвэл бээжин хавнууд хятад банчин өвөрмонголд богд тодруулж монголчууд тийшээ гүйлдэхийг хүсээд байна уу?

Avatar

Зочин 2021-08-27 202.179.24.54

Өвөр монголд богд тодроод яах юм бэ? Тийшээ гүйхгүй л бай. Заавал банчин богдоор батлуулсан хүнээ орой дээрээ залахыг хүсээд байгаа нь л бээжин хав шиг санагдана даа.

Avatar

Зочин 2021-08-27 66.181.164.211

өюөрмонголд тодруулж харагдаачч ха хаа

Avatar

МОНГОЛ ХҮН 2021-08-27 202.131.225.197

МОНГОЛ УЛСАД ШАРЫН ШАШИН ДЭЛГЭРЭХ ҮЕҮҮДЭД МОНГОЛ УЛС ДАНДАА УРУУДАЖ БАЙСАН ТҮҮХ Л БАЙНА. УЛС ОРНОО ХАМГААЛАХ, ХӨГЖҮҮЛЭХ ҮЙЛСЭД ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛДАЛ ЭРЧҮҮД НЬ ЭРХ ЭРГҮҮЛСЭН, ЭРЭЭ ЭМЭЛСЭН, ГУЙЛГА ГУЙСАН УЛС Л БОЛСОН БАЙДАГ. ШАРЫН ШАШНЫГ ҮГҮЙ ХИЙСЭН ҮЕДЭЭ МОНГОЛ УЛС ӨНӨӨГИЙН ХӨГЖИЛД ХҮРСЭН. ОДООГИЙН ЭНЭ ЦАГ ҮЕД ШАШИН ДЭЛГЭРВЭЛ АЖИЛГҮЙЧҮҮД ОЛШРОНО, ХӨГЖИЛ СААРНА, АЖИЛ ХИЙДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧИЙН МӨНГӨНӨӨС ЛАМ НАР ТҮВД НОМ ГЭХ ЗҮЙЛЭЭР ХУУРЧ МӨНГӨ ЛУЙВАРДАНА. ШАРЫН ШАШИН ТЭГЭЭД Ч МОНГОЛЫН УГУУЛ ШАШИН БИШ.

Avatar

зочин 2021-08-27 202.21.100.210

Балай ламтайгаа нийлээд зайл

Avatar

BAT 2021-08-27 122.201.24.145

ёстой нэг ацнууд.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж