Английн хөлбөмбөгийн дээрээсээ хоёрдугаарт бичигддэг лиг буюу Чемпионшип лигийн эхний хоёр байрын баг тодорхой боллоо. “Уотфорд” Чемпионшип лигийг одоогоор тэргүүлсэнээр ирэх улирлаас Премьер лигт тоглохоор болсон бол “Борнмут” баг тус лигт аман хүзүүднд бичигдэж яваа бөгөөд түүхэндээ анх удаагаа мөн Премьер лигт тоглох эрхээ аваад байна.
“Уотфорд”-ын хувьд 1982/83 оны улиралд Английн аварга болчих тун дөхөж, аман хүзүүнд орж байсан түүхтэй баг. Алдарт Элтон Жон энэ багийг насаараа дэмжиж, бүр ерөнхийлөгчөөр нь хүртэл ажиллаж байсан удаатай.
Харин “Борнмут”-ын хувьд Премьер лигт түүхэндээ Премьер лигт гарч ирж байсан удаагүй бөгөөд 2011 онд Оросын бизнесмэн Максим Демин худалдан авч, улмаар мөнгө хаяж эхэлжээ. Ийнхүү ирэх улирлаас хөлбөмбөг сонирхогчид “Уотфорд”, “Борнмут” хоёрыг Премьер лигт харахаар боллоо. Харин үлдсэн нэг эрхийн төлөө Чемпионшип лигт 3-6 дугаар байр эзэлсэн дөрвөн баг өрсөлдөх болно.
Р.Гэгээ
Эх сурвалж: http://horom.mn