УБТЗ-ын ивээн тэтгэсэн кино Оскарт өрсөлджээ

Хуучирсан мэдээ: 2019.03.27-нд нийтлэгдсэн

УБТЗ-ын ивээн тэтгэсэн кино Оскарт өрсөлджээ

УБТЗ-ын ивээн тэтгэсэн кино Оскарт өрсөлджээ

"УБТЗ" нийгэмлэгийн ивээн тэтгэсэн "Нүүдэлчний өрхийн эмч" баримтат кино нь Оскарын кино наадамд дэлхийн кино урлагийн сор болсон шилдэг бүтээлүүдтэй өрсөлдөж, Оюутны академийн кино наадмаас Оскарын алтан медаль хүртсэн юм. Ингээд зогсохгүй дэлхийн хэмжээний олон кино наадмаас шилдэг бүтээлийн шагналуудыг хүртжээ.

Найруулагч Б.Мартын бүтээл "Нүүдэлчний өрхийн эмч" баримтат кино нь 2018 онд Холливудын Олон улсын баримтат кино наадмаас Оюутны шилдэг бүтээлийн шагнал, Хьюстоны 51 дэх Олон улсын кино наадмаас "Платинум" шагнал, Монтриалын Оюутны 49 дэх кино наадмаас "Шилдэг баримтат кино" шагнал, Оюутны академийн 45 дахь кино наадамд түрүүлж Оюутны Оскарын алтан медаль хүртсэн Монголын анхны бүтээл болж улмаар Каннын кино наадмын дэлгэцнээ гарч, 2019 онд Оскарын кино наадамд өрсөлдсөн гайхам амжилт үзүүлж эх орныхоо нэрийг дэлхийд цуурайтуулсан байна.

Монголын нүүдэлчдийн ахуй соёл, Монгол эмчийн ур чадварыг дэлхийн кино урлагийн тавцнаа таниулж, монголын уран бүтээлчдийн авъяас чадварыг харуулахад гүнээ тусалсан Д.Жигжиднямаа даргатай УБТЗ-ын хамт олонд тус киноны уран бүтээлчид талархлаа илэрхийллээ..

УБТЗ нийгэмлэг нийгмийн хариуцлагынхаа хүрээнд олон нийтэд тустай  олон ажил үүрэг гүйцэтгэж байдгаас гадна соёл урлаг, спорт, эрүүл мэнд, хүмүүнлэгийн ажилд байнга оролцож тусалж дэмжиж байдаг юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж