УЗ: Ё.Баатарбилэг, Б.Энх-Амгалан нарыг сайдад нэр дэвшүүллээ

Хуучирсан мэдээ: 2019.02.01-нд нийтлэгдсэн

LiveУЗ: Ё.Баатарбилэг, Б.Энх-Амгалан нарыг сайдад нэр дэвшүүллээ

УЗ: Ё.Баатарбилэг, Б.Энх-Амгалан нарыг сайдад нэр дэвшүүллээ

 

22 : 03
2019-2-1

УЗ: Ё.Баатарбилэг, Б.Энх-Амгалан нарыг сайдад нэр дэвшүүллээ

Үдээс хойших УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа,  Зам тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар нарыг үүрэг ажлаас нь  чөлөөлсөн. Үүнтэй холбогдуулан  МАН-ын Удирдах зөвлөл  дөнгөж сая хуралдаж,  Зам тээврийн хөгжлийн сайд болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын  сайдад нэр дэвшигчийг тодрууллаа.

Тодруулбал,  Зам тээврийн хөгжлийн сайдад УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг  нэр дэвшүүлж,  Удирдах зөвлөлийн гишүүд 100 хувийн саналаар тэднийг дэмжжээ.

Тус саналаа маргааш бүлгийн хурал дээрээ танилцуулж дараа нь холбогдох байнгын хороод, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар орох юм. Өөрөөр хэлбэл, маргаашдаа багтаад томилгооны асуудлаа дуусгана гэдгээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх чуулганы хуралдаан дээр мэдэгдсэн билээ.

ЗТХ-ийн сайдад нэр дэвшигч УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланг Удирдах зөвлөлийн хурлаас гарч ирсэн даруйд нь сэтгүүлчид мэдээлэл авчээ. Тэрбээр “Зам тээврийн салбар бол маш том салбар. Ялангуяа улс орны эдийн засагт томоохон хувь нэмрээ оруулах ийм салбар. Монгол Улс далайд гарцгүй орон.Зам тээврийн салбарт төрөөс баримталж буй бодлого мөн автозамын талаарх бодлого, Иргэний нисэхийн салбарт барьж буй бодлогын бичиг баримтуудын хүрээнд ажлууд явагдана. Өмнө хийж байсан сайдын ажлуудыг үргэлжлүүлнэ” гэв.

21 : 03
2019-2-1

МАН-ын Удирдах зөвлөл эхэллээ

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр /2019.02.01/ 18.00 цагт зарлагдсан ч дөнгөж сая эхэллээ. Удирдах зөвлөлийн хуралдаанаар Зам тээврийн хөгжлийн сайд болон Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэх юм. Удирдах зөвлөлийн өмнө МАН-ын гишүүд дараагийн сайд нарт хэн хэнийг томилох вэ гэдгээ тохиролцож, хэд хэдэн уулзалт хийсэн байна.

Албан бус мэдээллээр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдад,  УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланг Зам тээврийн хөгжлийн сайдад нэр дэвшүүлэхээр ярилцсан гэсэн мэдээлэл байна. Өөрөөр хэлбэл, дараагийн сайдад 27-ийн талаас нэг хүн томилох асуудал дээр удтал ярилцаж, ийнхүү Удирдах зөвлөлийн хуралдаанд оруулахаар болсон гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж