МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр /2024.07.02/ хуралдаж, дөрвөн асуудлыг хэлэлцжээ. МАН-ын Удирдах зөвлөлөөс гарсан шийдвэрийн талаар тус намын нарийн бичгийн дарга Н.Энхбаатар мэдээлэл өглөө.
Нэгдүгээрт, УИХ дахь 68 гишүүнтэй бүлэг байгуулах, хоёрдугаарт, УИХ-ын даргаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Д.Амарбаясганг сонгосон томилгоог хэлэлцлээ. Гуравдугаарт, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасантай холбоотойгоор түүний оронд Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар ажиллаж байсан Я.Содбаатарыг түр үүрэг гүйцэтгэгчээр томилох шийдвэр гаргалаа.
Дөрөвдүгээрт, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг түр гүйцэтгэгч Я.Содбаатар нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж, 126 гишүүнтэй парламент байгуулсантай холбоотой бусад нам, эвслүүдтэй зөвшилцөх. Дараагийн шинэ Засгийн газрыг байгуулах, Засгийн газрын мөрийн хөтөлбөр, бүтэц бүрэлдэхүүний талаар бусад нам эвсэлтэй зөвшилцөх ажлын хэсэг байгуулсан.
Наадмаас өмнө УИХ-ын анхдугаар чуулганаар Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг баталж, үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулах ажлыг хийж дуусгахаар төлөвлөж байна.
Холбоотой мэдээ