БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Шилийн гол аймагт жил бүр болдог томоохон барилдаан болдог. Тав дахь удаагийн олон улсын монгол бөхийн “Алтан бүс”-ийн тэмцээн өнөөдөр болох бөгөөд улсын арслан П.Бүрэнтөгс, улсын гарьд Б.Бат-Орших, улсын заан Н.Жаргалбаяр, Б.Соронзонболд, Т.Өсөх-Ирээдүй, улсын харцага Ш.Мөнгөнбаатар нарын 20 гаруй бөхчүүд барилдахаар болжээ.
Шагналын сан өндөртэй “Алтай бүс”-ийн барилдаанд улсын аварга Ч.Санжаадамба, улсын арслан П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва болон аварга Т.Цагаанзан нар түрүү бөхөөр шалгарч байв.