Улсын аварга П.Бүрэнтөгс, Н.Батсуурь нарт маргааш хүндэтгэл үзүүлнэ

Хуучирсан мэдээ: 2020.08.06-нд нийтлэгдсэн

Улсын аварга П.Бүрэнтөгс, Н.Батсуурь нарт маргааш хүндэтгэл үзүүлнэ

Улсын аварга П.Бүрэнтөгс, Н.Батсуурь нарт маргааш хүндэтгэл үзүүлнэ

Улаангом хотноо маргааш буюу наймдугаар сарын 7-ны өдөр энэ жилийн улсын их баяр наадмаар ес давж түрүүлж, Улсын аварга цол хүртсэн П.Бүрэнтөгс, найм давж үзүүрлэн “Тод сонин” чимэг хүртсэн Улсын аварга Н.Батсуурь, тав давж Улсын начин цол хүртсэн Ц.Мөнхбаяр нарт хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ болох юм байна.

Наадмын дараа Увсынхан шинэхэн аварга цолтнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлэн, хүчит бөхөө барилдуулж, хүлэг морьдоо уралдуулан өргөн дэлгэр тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жилийн хувьд коронавирусийн халдвар тархах эрсдлээс урьдчилан сэргийлэх үүднээс баяр наадам хийхгүй нь. Харин цол, чимэг хүртсэн дээрх бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг наадмын талбайдаа зохион байгуулахаар болжээ.

Дашрамд дурдахад, наймдугаар сарын сарын 8-ний өдөр Давст сумынхан шинэхэн аварга П.Бүрэнтөгсөө хүлээн авч, хүндэтгэл үзүүлэх юм байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж