Улсын арслан П.Бүрэнтөгс 50 мянган юаниар шагнуулжээ | News.MN

Улсын арслан П.Бүрэнтөгс 50 мянган юаниар шагнуулжээ

Улсын арслан П.Бүрэнтөгс 50 мянган юаниар шагнуулжээ

Улсын арслан П.Бүрэнтөгс 50 мянган юаниар шагнуулжээ

Баяннуур хошуунд нэгдүгээр сарын 21-нд болсон өвлийн наадмын 64 хүчит бөхийн барилдаанд улсын арслан П.Бүрэнтөгс түрүүлж, 50 мянган юаниар шагнуулжээ. Мөн аймгийн арслан Н.Баярбаатар үзүүрлэсэн байна. Уламжлал ёсоор зохион байгуулдаг “Мөнгөн Ганц мод” өвлийн наадамд БНХАУ, Монгол олон улсын өвлийн наадмын үеэр хүчит бөхийн барилдаан болж 64 бөх хүч, авхаалж самбаагаа сорьж, шөвгийн дөрөвт улсын начин Э.Даш, Зүүн Үзэмчин хошууны бөх Батжаргал нар үлдсэн байна. Их шөвөгт улсын начин Э.Даш, ӨМӨЗО-ы Зүүн Үзэмчиний Н.Батжаргал нар шалгарсан аж.

Хоёр улсын хүчит бөхчүүд чуулан барилддаг энэхүү барилдаанд манай улсаас улсын арслан П.Бүрэнтөгс, улсын начин Э.Даш, аймгийн хурц арслан У.Береке, аймгийн арслан А.Давааням, Н.Мустафа, Э.Тулга, Ш.Пүрэвгарьд, Ц.Мөнхбаяр, Н.Баярбаатар, Ж.Алтаншагай нарын бөх  зодоглосон байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж