Улсын аварга П.Бүрэнтөгс гэж хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2020.07.13-нд нийтлэгдсэн

Улсын аварга П.Бүрэнтөгс гэж хэн бэ?

Улсын аварга П.Бүрэнтөгс гэж хэн бэ?

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Улсын арслан Пүрэвийн Бүрэнтөгс Улсын аварга Н.Батсууриар ес давж, Монгол Улсын 25 дахь аварга боллоо.

Улсын аварга П.Бүрэнтөгс 1988 онд Увс аймгийн Давст сумын харьяат аварга  малчин Пүрэвийн гэр бүлд төржээ. 2004 онд Давст сумаас аймгийн төвийн арван жилийн II дунд сургуульд суралцан, зургадугаар ангид орсноос хойш Увс аймгийн Улаангом сумын “Эрдэм оргил” цогцолбор сургуулийн биеийн тамирын багш Ш.Бат-Очирын удирдлагад үндэсний бөхөөр тууштай хичээллэж эхэлжээ.

2007 онд сургуулиа төгсөөд Дархан аварга Хорлоогийн Баянмөнхийн үүсгэн байгуулсан "Шонхор-Олимп" дээд сургуульд элсэн оржээ. Олимп дэвжээнд дөрвөн жилийн турш бэлтгэл хийнгээ улс, аймгийн цолтой болон цэргийн, залуу бөхчүүдийн заал танхимын барилдаануудад тогтмол амжилттай барилдаж байлаа. 2011 оноос эхлэн төрөлх нутгийнхаа Увс нуур дэвжээний тамирчдын нэг болжээ.

Улсын аварга П.Бүрэнтөгс  2012 онд буюу Их Монгол Улс байгуулагдсаны 806, Ардын хувьсгалын 91 жилийн ойн үндэсний их баяр наадамд аймгийн арслан цолтойдоо Улсын гарьд Д.Рагчаагаар ес давж Улсын арслан цол хүртсэн билээ.

Бөхийн дэвжээнд хөлөө олоход тусалсан багш нарынхаа талаар нэгэн ярилцлагадаа тэрбээр "Би 2007 онд арван жилээ төгсөөд Батлан хамгаалахын их сур­гуульд эрх зүйч мэргэжлээр сурч байсан. Хоёр сар хэртэй сураад сургуулиа хаяж, А.Сүхбат аваргын “Олимп” сургуульд орж бөхөөр тууштай явах зориг гаргасан гэх юм уу даа. А.Сүхбат аваргынхаа шавь болж хоёр жил гаруй явсан. Тэр хүнээс авсан юм их бий. Дараа нь “Увс нуур” гал дээрээ нэгдэж О.Балжинням багштайгаа хоёр, гурван жил бэлтгэл хийсэн. Төрийн наадамд түрүүлэхэд хүргэсэн хүн маань. Одоо улсын гарьд Б.Гантогтох, улсын арслан Б.Ганбат багш нар маань хичээллээд явж байна. Мөн Монгол Улсын гавьяат тамирчин Г.Жамсран багш маань жил гаруй багшил­сан. Д.Бумбаяр багш байна. Манай аймгийн том цолтой бөхчүүд бүгдээрээ л бид бүхэнд мэдэж сурсан юмаа харамгүй зааж сургадаг даа" хэмээн ярьжээ.

Түүний удамд барилддаг, бөхийн цолтой хүн байхгүй, түүний аав 1992 онд Улсын аварга малчин болж байсан. Улсын аварга П.Бүрэнтөгс гэргий, хүүхдүүдийнхээ хамт амьдардаг.

Амжилт:

  • 2008 онд Увс аймгийн наадамд шөвгөрч Аймгийн начин цол
  • 2010 онд Баян-Өлгий аймгийн наадамд түрүүлж Аймгийн арслан цол
  • 2012 онд Улсын наадамд 9 даван түрүүлж Улсын арслан цол тус тус хүртсэн.
  • 2015 онд Улсын наадамд 8 даван үзүүрлэсэн
  • 2016 онд Улсын наадамд 7 давж чимэг нэмсэн.
  • 2019 онд Улсын наадамд 6 давж чимэг нэмсэн.
  • 2020 онд Улсын наадамд 9 даван түрүүлж Улсын аварга цол тус тус хүртсэн.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
47
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж