Британийн Л.Хэмилтон 5 дахь түрүүгээ хүртэхэд ганцхан ялалт хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2018.10.08-нд нийтлэгдсэн

Британийн Л.Хэмилтон 5 дахь түрүүгээ хүртэхэд ганцхан ялалт хэрэгтэй

Британийн Л.Хэмилтон 5 дахь түрүүгээ хүртэхэд ганцхан ялалт хэрэгтэй

Авто спортын формула-1 уралдааны Японы гранпри өнгөрсөн амралтын өдөр явагдлаа. Японы Сузуки авто тойруулгад болсон гараанд Мерседес багийн Л.Хэмилтон түрүүлснээр 331 оноотой болж, дэлхийн аваргын тэргүүллээ улам бүр баталгаажууллаа. Л.Хэмилтоны гол өрсөлдөгч С.Феттел байрлал тогтоох гараанд амжилтгүй уралдсан нь тэргүүлэгчийн төлөөх өрсөлдөх боломжгүй болгосон. Ингээд ням гаригт үндсэн гараанд Л.Хэмилтон 53 тойрог бүхий 307.4 км замыг 1 цаг 27 мин 17.062 сек-н амжилтаар туулан тэргүүлэв.

Формула-1 уралдааны энэ оны гараа өндөрлөхөд ердөө 4 гараа үлдээд байгаа бөгөөд Л.Хэмилтон 331 оноотой дэлхийн аваргыг тэргүүлж байгаа бол түүний гол өрсөлдөгч С.Феттел 67 онооны алдагдалтайгаар 264 оноотой дэд байранд бичигдэж байна. Хоёр нисгэгчдийн дунд 67 оноо зааглаж байгаа бөгөөд үлдсэн 4 гараанаас Л.Хэмилтон нэг түрүү хүртэж 25 оноо авахад л энэ оны дэлхийн аварга цолыг хүртэх боломжтой болно. Ерөнхийдөө энэ оны дэлхийн аваргад Мерседес багийн Британи нисгэгч Л.Хэмилтон түрүүлж дэлхийн аваргын 5 дахь түрүүгээ хүртэхэд тодорхой болж байх шиг байна.

Германы Мерседес багийн Л.Хэмилтон 2008, 2014, 2015, 2017 онуудад дэлхийн аварга цолыг хүртсэн бол энэ жил дахин хаан титмээ өөртөө хадгалан үлдэж байна. Дэлхийн аваргын дараагийн гараа 10 сарын 21-нд АНУ-ын Техас мужийн Остин дахь авто тойруулгад явагдана.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж