Макс Ферстаппен: Льюис Хэмилтон сайн ч бурхан биш

Хуучирсан мэдээ: 2020.02.04-нд нийтлэгдсэн

Макс Ферстаппен: Льюис Хэмилтон сайн ч бурхан биш

Макс Ферстаппен: Льюис Хэмилтон сайн ч бурхан биш

Ред Булл багийн нисгэгч Макс Ферстаппен 2020 онд Льюис Хэмилтонг Формула-1 дэлхийн аваргын долоо дахь аваргын цомоо хүртэхэд саад болж чадна гэдэгтээ итгэлтэй байна. 22 настай Нидерланд нисгэгч өнгөрсөн жил гурван уралдаанд түрүүлсэн бөгөөд Формула-1 дэлхийн аваргад нийт дүнгээрээ гуравдугаар байр эзэлсэн билээ.

Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Льюис Хэмилтон маш сайн нисгэгч. Бүх цагийн үеийн шилдгүүдийн нэг гэдэг нь тодорхой. Гэхдээ тэр бурхан биш. Магадгүй бурхан түүнтэй хамт байдаг байх. Түүнийг ялахад автомашинаас их шалтгаална. Мерседес багийг ялах хэмжээний машин бүтээх хэрэгтэй. Манай багийнхан бүтээж чадна гэж би бодож байна. Өнгөрсөн жилийг бодвол бид одоо илүү их хурцлагдсан. Удахгүй юу болохыг харцгаая” хэмээжээ.

Энэ жил 35 настай Их Британи нисгэгч Льюис Хэмилтоны хувьд дахин ганцхан удаа Формула-1 ДАШТ-д түрүүлбэл Михаэль Шумахертай адил долоон түрүүтэй болж, Формула-1-ийн бүх цаг үеийн түүхэнд хамгийн олон түрүүлсэн нисгэгч болно.

Ред Булл баг энэ сарын 12-нд өөрсдийн Формула-1 ДАШТ-д уралдах шинэ уралдааны автомашинаа танилцуулна. Харин Макс Ферстаппен болон түүний хамтрагч Александр Албон нар энэ сарын 19-нд Барселонад шинэ автомашинаа турших ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж