Л.Хэмилтон дэлхийн аваргын болзлоо хангалаа

Хуучирсан мэдээ: 2019.11.04-нд нийтлэгдсэн

Л.Хэмилтон дэлхийн аваргын болзлоо хангалаа

Л.Хэмилтон дэлхийн аваргын болзлоо хангалаа

Өнгөрсөн амралтын өдрүүдэд АНУ-ын Остин хотноо формула-1 уралдааны 2019 оны 19 дэх гараа боллоо. Тус гараанд “Мерседес” багийн В.Боттас тэргүүн байр эзэлсэн бол дэд байранд багийн хамтрагч Л.Хэмилтон шалгарчээ. Америкт дэд байранд орсон Л.Хэмилтон 2019 оны дэлхийн аваргын болзол хангав.

Тэрбээр байрлал тогтоох гараанд 5-р байранд орсон Л.Хэмилтон ням гарагт болсон үндсэн гараанд амжилттай сайн уралдаж, дэд байранд орсон. Дэд байранд орсноор 18 оноо авсан бөгөөд энэ улиралд нийтдээ 381 оноотой болж дэлхийн аварга өндөрлөхөөс хоёр гарааны өмнө дэлхийн аваргаар тодорч байна.

Америкийн гарааны онооны бүсэд багтсан ТОП-10 нисгэгчид:

  1. В.Боттас “Мерседес”
  2. Л.Хэмилтон “Мерседес”
  3. М.Верстаппен “Ред Булл”
  4. Ч.Леклер “Феррари”
  5. А.Альбон “Ред Булл”
  6. Д.Риккиардо “Рено”
  7. Л.Норрис “МкЛарен”
  8. К.Сайнз “МкЛарен”
  9. Н.Хюлкенберг “Рено”
  10. С.Перек “Рэсинг”

Энэ жилийн дэлхийн аварга өндөрлөхөд хоёр гараа дутуу байгаа. Гэсэн хэдий ч Бразил болон Абу Дабигийн гарааны үр дүнгээс үл хамаарч Л.Хэмилтон дэлхийн аварга болсон бөгөөд нийтдээ зургаан удаа дэлхийн аваргын хэргэмийн эзэн болж байна. Ингэснээр Л.Хэмилтон формула-1 уралдааны бүх цаг үеийн түүхэнд Хуан Мануэл Фангиог гүйцэж, хоёрдугаарт орж ирлээ. Түүний өмнө домогт тамирчин долоон удаагийн дэлхийн аварга М.Шумайхер бичигдэж байгаа. Гэхдээ Л.Хэмилтонд М.Шумайхерын амжилттай зэрэгцэх, цаашлаад эвдэх ч боломж бий.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж