Улсын хэмжээнд 15.2 сая хээлтэгч мал байгаагаас өнөөдрийн байдлаар 3.6 сая төл хүлээн авсан байна. Төлийн бойжилт 97.6 хувьтай байгаа аж. Баян-Өлгий, Дундговь аймагт мал төллөлт 50-аас дээш хувьтай бусад аймагт 30-аас дээш хувьтай байгаа нь нийт төллөх малын 18-20 хувьд хүрсэн гэдгийг салбарын яамнаас дуулгав. Бог малын төллөлт ирэх сарын 1 гэхэд дуусах болов уу гэсэн тооцоо гаргасан байна.
О.САР
О.САР