Вашингтонд Манделагийн хөшөө сүндэрлүүлжээ

Хуучирсан мэдээ: 2013.09.23-нд нийтлэгдсэн

Вашингтонд Манделагийн хөшөө сүндэрлүүлжээ

Арьс өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг тууштай тэмцэгч, Өмнөд Африкийн анхны хар арьст Ерөнхийлөгч Нелсон Манделагийн хөшөө АНУ-ын Вашингтон хотноо сүндэрлэжээ. Гурван метр өндөртэй Нелсон Манделагийн хөшөө Вашингтон хотноо орших Өмнөд Африкийн Элчин сайдын яамны гадна боссон ба өнгөрсөн 21-ны өдөр нээлтээ хийсэн байна. Үүнтэй ижил хөшөө Нелсон Манделагийн 27 жил хоригдсон Дранкенштайн хорих төвийн хаалганы гадна байдаг гэнэ.

АНУ-д суух Өмнөд Африк улсын Элчин сайд Эбрахим Расул хөшөөний талаар ярихдаа “Нелсон Манделагийн хөшөөний гудамжны эсрэг талд Их Британийн Ерөнхий сайд Винстон Черчилийн хөшөө бий. Манделагийн хөшөө нэг гараа дээш өргөн атгасан байдалтай байгаа бол Черчилийн хөшөө гараараа “V” үсгийг дүрсэлсэн байгаа. Энэ хоёр хөшөө “хайч, чулуу, цаас” гэдэг тоглоомыг дүрсэлсэн мэт. Чулуу үргэлж хайчийг дийлдэг дээ” хэмээн хошигносон байна.

Б.АНХТУЯА
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж