Аймгийн заан Б.Серик түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2013.09.09-нд нийтлэгдсэн

Аймгийн заан Б.Серик түрүүллээ

Тулгар төрийн 2222, Их монгол улс байгуулагдсаны 807, Ардын хувьсгалын 92 жилийн ой, Баян-Өлгий аймгийн 73-н жилийн ойн баяр наадам 9-р сарын 7, 8-ны өдрүүдэд болж өндөрлөлөө.

Наадмын үндэсний бөхийн барилдаанд аймгийн хурц арслан Ш.Мурат, аймгийн арслан К.Канат, Б.Баатарцол, Х.Асен, Х.Айдос, М.Еркебулан нарын тэргүүтэй аймаг сумын цолтой 256 бөх зодоглов.

Эхний өдөр 1-5-ын даваа явагдаж, маргааш нь зургаагийн даваанаас үргэлжилсэн бөгөөд ийнхүү барилдааны түрүү бөхөөр Улаанхус сумын харьяат аймгийн заан Б.Серик тодорч аймгийн арслан цол хүртлээ. Цэнгэл сумын харьяат аймгийн начин М.Аманбек үзүүрлэж аймгийн заан цол, Булган сумын харьяат сумын заан Б.Төмөрбаатар их шөвөгт шалгаран аймгийн харцага цол, Дэлүүн сумын харьяат сумын заан Т.Эрболат, Ногооннуур сумын харьяат сумын заан Д.Бейбит, Цэнгэл сумын харьяат сумын заан У.Береке, Баяннуур сумын харьяат сумын заан О.Жанболат нар тав даван аймгийн начин цолны эзэд боллоо.

Тавын даваа

1. Ш.Мурат а.а – Д.Бейбит с.з
2. Б.Баатарцол а.а – Б.Төмөрбаатар с.з
3. Х.Айдос а.а – У.Береке с.з
4. М.Еркебулан а.а – М.Өзгэрис с.з
5.Б.Серик а.з – Х.Ыхлас с.з
6. Б.Бегжан а.х – О.Жанболат с.з
7. С.Бат-Үүл а.н – Т.Эрболат с.з
8. М.Аманбек а.н – Н.Мустафа а.н тунав

Зургаагийн даваа

1. М.Еркебулан а.а – Т.Эрболат с.з
2. Б.Серик а.з – Д.Бейбит с.з
3. М.Аманбек а.н – О.Жанболат с.з
4. Б.Төмөрбаатар с.з – У.Береке с.з тунав

Долоогийн даваа    

1. М.Еребулан а.а – М.Аманбек а.н
2. Б.Серик а.з– Б.Төмөрбаатар с.з тунав

Наймын даваа

1.      Б.Серик а.з– М.Аманбек а.н


Харин 2011 оны Өлгийн наадмын түрүү бөх М.Еркебулан их шөвөгт шалгарч чимэг нэмсэн бол, 2012-2013 оны улирлалд сумын заануудын барилдаанд хоёр удаа түрүүлсэн Булган сумын харьяат Баянжаргалын Төмөрбаатар зургаа даван аймгийн харцага цолонд хүрэв.

Цэнгэл сумын харьяат Улагпаний Береке, Ногооннуур сумын харьяат Дөрветханы Бейбит, Дэлүүн сумын харьяат Телекийн Ерболат, Баяннуур сумын харьяат Өнөрханы Жанболат нар нутгийн наадамдаа тав даван шөвгөрч аймгийн начин цолны босго алхлаа. Энэ жилийн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын түрүү бөх М.Өзгерис, нэрт арслан Хажымуханы хүү Шонхор дээд сургуулийн төгсөгч Ыхылас нар энэ удаа начны даваанд гараад унаж дараагийн наадмыг хүлээх болжээ. Харин дээгүүр цолонд хүрнэ хэмээгдэж байсан Нурланы Мустафа тавын даваанд үзүүр бөхтэй тунаж унав.

Гэрэл зургийг http://bayan-olgii.gov.mn сайтнаас авав.

     

Эх сурвалж: http://undesniibukh.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж