Покерын аварга 20 жилийн ял сонсчээ

Хуучирсан мэдээ: 2013.05.02-нд нийтлэгдсэн

Покерын аварга 20 жилийн ял сонсчээ

Их Британийн иргэн, мэргэжлийн покерын аварга өргөмжлөлт Маркус Бебб-Жонс өчигдөр буюу лхагва гаригт Колорадо мужийн шүүхээс 20 жилийн ял сонсчээ. Эх сурвалжийн мэдээлснээр өдгөө 46 настай Маркус 16 жилийн өмнө өөрийн эхнэр болох Сабринагийн амийг хөнөөж, АНУ-ын Колорадо  мужийн үндэсний цэцэрлэгт хүрээлэнд цогцсыг орхисон нь тогтоогдсон байна. “Daily mail”-д мэдээлснээр хосууд Колорадо мужид орших “Melrose” нэртэй зочид буудлыг хамтран эзэмшдэг байсан ба Маркусын эхнэр Сабрина 1997 оны есдүгээр сард гэнэт ор сураггүй алга болсон аж. Үүний дараа цагдаа нар 2004 онд Сабринагийн араг ясыг Колорадогийн үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоогоос олсон байна. Цагдаа нар Сабринагийн амийг хөнөөсөн хэрэгт түүний нөхөр болох мэргэжлийн мөрийтэй тоглоомчин Маркусыг сэжиглэн, Английн Кидерминстер хот  дахь гэрээс нь баривчилжээ. Гэвч 2011 онд  АНУ-ын Колорадо мужийн шүүхээс Маркусыг дээрх хэрэгт гэм буруугүй гэж үзэж байжээ.

Сабринаг 1997 оны есдүгээр сарын 18-нд нөхөр хүүгийнхээ хамт Лас-Вегасаас явсныхаа дараагаар ор сураггүй болсон хэмээн “Melrose” зочид буудлынх нь ажилтан цагдаад мэдэгджээ.

Б.АНХТУЯА
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж