Германы Чөлөөт ардчилсан намын их хурал өнгөрсөн бямба гаригт болж, шинэ даргаа сонгожээ. Ихэнх төлөөлөгчид намын өнөөгийн дарга Филипп Рёслерийн төлөө санал өгсөн байна. Нийт 623 төлөөлөгчийн 5З4 нь түүнийг дэмжжээ.
Рёслерийг намын даргаар хоёр дахь удаагаа сонгож байна. Анх тэрээр 2011 онд Гидо Вестервеллегаас энэ албыг хүлээж авсан юм. Улиран сонгогдсон ГЧАН-ын дарга их хурлын төлөөлөгчдөд хандан Христийн ардчилсан холбоо намтай сонгуулийн өмнө эвслийн ажлаа явуулахыг уриалав. Эвслийн түншүүдтэй зарим талын зөрчилдөөн байгаа ч ирээдүйд эвслээ үргэлжлэхийн чухлыг тэр онцолжээ.
Намын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Кристиан Линднерийг намын орлогч даргаар сонгосон байна. Тэрээр Рёслертэй зөрөлдөөнтэй гээд Ерөнхий нарийн бичгийн даргаа 2011 оны сүүлчээр өгсөн байжээ.